Гадаад валютын албан нөөц 292 сая ам.доллароор буурчээ

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2785.62 төгрөгтэй тэнцүү байна. Энэ сар гарсаар гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 235.9 сая ам.долларыг Монголбанк валютын захад нийлүүлжээ.

Тодотгоход, гуравдугаар сарын эцэст  гадаад валютын албан нөөц 2020 оны эхнээс 292 сая ам.доллароор буурч, 4086.8 сая ам.доллар болсон. Тэгвэл энэ сарын гадаад валютын захын мэдээллээс үзэхэд ГВАН-ийн бууралт өмнөх сарын хэмжээнд давтагдах шинжтэй байна.  

Гуравдугаар сарын эцсийн байдлаарх ГВАН-ийн бууралттай холбоотойгоор Төв банкны байр суурийг тодотгоход “Хэдийгээр ГВАН буурсан ч сүүлийн гурван сарын дунджаар тооцсон валютын төлбөртэй барааны импортын дүн 26 хувиар багасаж, гадаад валютын төлбөртэй импортын хэрэгцээг хангах түвшин 11.6 сар болж нэмэгдлээ” гэв. 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »