ДОРНЫН ИХ ГОВЬД МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ ЭРДЭНЭТ СҮНДЭРЛЭНЭ

Өнгөрсөн баасан гаригийн өглөө хэсэг сэтгүүлчид МАК-ийн төв байрны үүднээс хөдөллөө. Монголын толгой компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог  МАК-ийн бүтээн байгуулалттай танилцах аялал маань хоёр өдөр үргэлжлэхээр төлөвлөгдсөн байсан. 2013-06-11makНийслэлээс 540 км-ийн зайд орших Цагаан суваргын төсөлтэй танилцах замдаа бид тус компанийн хийж буй зарим ажилтай танилцсан юм.
Уул уурхай хөгжиж байна л гэдэг, Монголд. Гэвч газрын баялгаараа дэлхийд гайхуулагч бидний монголчууд ихэнхдээ л бусдад боломж олгон өөрсдөө сэтгэл дундуур хоцроод бараг хэвшчихсэн болохоор энэ удаад ихээ өөр сэтгэгдэлтэй замд гарсан. Тиймдээ ч хийж бүтээж буй ажилтай танилцах, мэдээж хамгийн гол нь зөвхөн монголчуудын бүр тодруулбал, МАК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар босож, ид өрнөж  буй их ажлыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Бид бусдын гарыг харалгүй өөрсдөө хийж бүтээх чадамжтай болчихож. Үндэсний томоохон корпорациуд маань дэлхийн энд яригдахаар их ажлыг эхлүүлчихэж цаана чинь. Эдний нэг нь Дорноговь аймгийн нутагт эхлүүлсэн МАК-ийн төслүүд.

ХҮний гараар бҮрдсэн баЯн бҮрдтэй болох цаг айсуй
Нийслэлээс өглөөний найман цагт хөдөлсөн бид Чойрт үдийн цай уучихаад, Чойроос 40 км-ийн зайд байрших Элдэвийн уурхайн нөхөн сэргээлттэй танилцсан. МАК-ийнхан Элдэвийн уурхайд 1998 оноос үйл ажиллагаа явуулж өдгөө хаалтын горимд шилжжээ.
Өөрөөр хэлбэл намраас ашиглалт нь дуусах юм байна. Ил уурхай учраас нөхөн сэргээлтээ сүүлийн хоёр жилээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 63 га талбайд нөхөн сэргээлтээ хийчихсэн байгаа аж. Уурхайн дарга Ж.Банзрагч, “1998 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Нийт зургаан сая тонн нүүрс олборлож, Улаанбаатар хот, төмөр зам, Эрдэнэтийнн эрчим хүчний эх үүсвэр, Хөтөлийн цемент шохой түүнчлэн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг нүүрсээр хангаж ирсэн. Манай компани уурхайн нөхөн сэргээлтийг дээдэлдэг. Элдэвийн уурхайн тухайд нийт 118 га газарт нөхөн сэргээлт хийх ёстойгоос өнөөдрийн байдлаар 63 га-д нөхөн сэргээлт хийсэн. Үлдсэн газарт нь техникийн нөхөн сэргээлт хийж байна” гэж ярьсан.
2013-06-11mak2Нөхөн сэргээлтийн үр дүнд дорнын их говьд чацарганы төгөл байгуулагджээ. Нийт 30 мянган чацарганы суулгац суулгасан бөгөөд ирэх жилээс үр жимсээ өгч эхлэх гэнэ. Чацаргана хатуу цаг уурын нөхцөлд ч амьдрах тэсвэртэй ургамал учраас онцолсон гэсэн. Согоовор ч сайхан ургасан харагдсан. Хамгийн олзуурхууштай нь хөрсний усаа ашиглаж, карерь байсан газраа нуур байгуулсан байна билээ. Нуураа тойруулаад мод тарьчихаж. Буйлс, сухай, улиас, чацаргана гээд таван төрлийн мод тарьсан нь сайхан ургаж. Түүнээс гадна ирэх жилээс эл нөхөн сэргээлтээ орон нутагт хүлээлгэж өгөх юм байна. Эзэнтэй болгох санаатай гэсэн. Тус бүс нутаг амралт сувиллын газаргүй учраас ирээдүйд аятайхан амралтын газар байгуулах талаар орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдсөн зүйл ч бий гэнэ лээ. Нуур, хотхон, жимсээ түшиглээд  уурын зуухаар халдаг тохилог сувилал байгуулах боломж бүрэн бүрдсэн санагдсан. Нээрээ хиймэл нуураа загастай болгох гэж байгаа бөгөөд өнгөрсөн жил цөөн тооны загас авчирч нутагшуулсан агаад энэ жил нэмэх гэж байгаа аж. Түүнээс гадна уг нуурт ангир, хун, цахлай ирээд зуншдаг болсон байна лээ. Ирээдүйд ихээ хөөрхөн баянбүрдтэй болчих юм шиг санагдсан шүү, Элдэв… Жаахан сониучирхаад нөхөн сэргээлтэнд хэр хөрөнгө зарцуулагдах шинжтэйг лавлахад нийт олборлолтын 20 хувь нь лав ордог гэж Ж.Банзрагч дарга хариулсан. Нөхөн сэргээлтээ мэргэжлийн байгууллагуудаар хийлгэдэг болохоор ургаж, өсч үржих нь урамтай юм хэмээн хуучилсан тэрбээр модны суулгац болгоны доор чийг баригч суулгасан гэж хэлсэн. Говийн бүсэд усалгаа багадаж хатаахгүй гэсэндээ тэр л дээ.  Элдэвийн уурхайн нөхөн сэргээлттэй танилцчихаад бид Цементийн төсөлтэй танилцахаар аяллаа үргэлжлүүлсэн.

ЦЕМЕНТИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ ДОТООДДОО ХАНГАДАГ БОЛНО
Элдэв уурхайгаас 25 км-ийн зайд байрлах бүр тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Хөв Цавын Цементийн үйлдвэрийн барилгыг бариад эхэлчихэж. Манай улсын хувьд цементийн нийт хэрэглээнийхээ  70 хувийг импортоор авдаг. Эрэл, Дарханы үйлдвэр жилдээ 400-гаад мянган тонн цемент үйлдвэрлэдэг ч хаанаа ч хүрдэггүй учраас урд хөршөөсөө импортолж Зам-Үүдийн боомт дээр цемент ачсан машины бөөгнөрөл үүсдэг нь нууц биш ээ. Угтаа манай улсын жилийн хэрэгцээ 1,5 саяас хоёр сая тонн руу дөхөж байгаа гэж судлаачдын хэлснээс үзвэл хичнээн чухал болох нь ойлгогдох байх. Тэгээд ч дэлхийн улс орнуудын хөгжлийг цемент, гангийн үйлдвэрийн хөгжлөөр нь хэмждэг гэж дуулсан санагдана. Зорьж очсон Дулаанжаргаланд сая тонны хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн бөгөөд 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай аж. Үйлдвэрийн тухайд хуурай технологи ашиглах агаад дэлхийд цементийн технологийг тодорхойлдог гурав, дөрөвхөн компанийн нэг FLSimidth гэдэг Данийн 130 гаруй жилийн түүхтэй компанийн технологи, тоног төхөөрөмж нэвтэрч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн технологийг Монголд нутагшуулна гэсэн үг. Одоогоор тус компаниас тоног төхөөрөмж хүлээн авалт 60 гаруй хувьтай яваа гэсэн. Биднийг очиход бутлах, түүхий эд материал бэлтгэх, зуух урьдчилан халаах, цемент нунтаглах хэсэг мөн цемент хадгалах силос, савлах шугамын хэсгийн барилгын ажил хийгдэж байсан.  Дэд бүтцийн хувьд Чойроос төслийн талбай хүртэлх 60 км газар ЦДАШ-ыг өөрийн зардлаар барьж, 110/10 Кв-ийн дэд станцыг ашиглалтанд оруулчихсан гэж байсан юм. Мөн усны худаг болон шугамын ажил дууссан агаад үйлдвэрийн дотоод усан хангамжийн ажил хийгдэж байна билээ.  Бас төмөр замын Олон овоот өртөөнөөс үйлдвэр хүртэлх 300 метр салбар төмөр замаа бариад амжиж. Түүгээр зогсохгүй 5,7 км зайд усны эх үүсвэрийг олж төслийн талбай хүртэл инженерийн шугам татаж ашиглалтанд оруулжээ.
Цемент хийхэд ордог үндсэн түүхий эд бол шохойн чулуу. МАК, Дорноговийн Мааньтаас урагшаа байрлах газар шохойн чулууны том ордтой аж. Мэдээж шохойн чулуунаас гадна өөр бусад бүтээгдэхүүн ч шаардлагатай. Төмрийн исэл, базальт, шавар, гөлтгөнө гээд л… Харин Дулаанжаргалангийн цементийн үйлдвэрийн 30 км-ын радиуст бүх түүхий эд байдаг гэнэ шүү. Хамгийн хол нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт байгаа гөлтгөнө. Бусад нь радиустаа байгаа юм билээ. Нөгөөтэйгүүр бүх түүхий эдээ нэг газраас шахам авчихаж байгаа болохоор өртөг ч хямд байна гэж тооцоолж буйгаа тэд хэлсэн. Төслийн тухайд 2012 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2014 оны эхний улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр ашиглалтанд орсноор хоногт 3000 тонн чулуунцар, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой аж. Мөн 350 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж цементийн төслийн механик инженер Цогжавхлан хэлсэн. Түүнээс гадна сүүлийн үед Төв аймгийн нутагт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар цементийн үйлдвэр баригдаж буй талаар яригдах болсон. Монголын хуулийг зөрчин, 51:49 хувийн эзэмшилтэй байх ёстой гээд байхад гэдийгээд байгаа нөхдийг царайчилж суухаар өөрсдөө хийж бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ хоёр гараа өргөөд дэмжчихэд болохгүй гэх юу байхав. Яг одоо л төрийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй цаг. Хөрөнгө оруулалтаа 100 хувь өөрсдөө дааж байгаа үндэсний үйлдвэрлэгчид маань төрийн зүгээс жаахан, тун багахан дэм л хэрэгтэй байна даа гэх юм билээ. Энэ тухай хойно дурдсу. Цементийн төслийн ажилтай танилцаад бид Цагаан суваргыг зорин цаашиллаа.

ЭРДЭНЭТИЙН “ДҮҮ“-Г МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ  БОЙЖУУЛНА

2013-06-11mak1Цагаан суваргын орд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрладаг. Уг орд  1965 оноос эхэлж судлагдсан гэх бөгөөд 1983 онд бүрэн судлаад тухайн үеийн Геологи, уул уурхайн яамны Улсын нөөцийн комисоор нөөцийг нь оруулсан ч нөөцийг улсын бүртгэлд хүлээж авалгүй орхисон байдаг. Нөөцийн комисс 1984 онд дахин хуралдаад ч хүлээж аваагүй гэх. Учир нь хүдрийн биет гэж байгаа зэс молибден агуулж байгаа зэс, солбдений агуулга биетийн зузаанаа буруу тогтоосон, зарим нөөцийг орхигдуулсан, дагалдагч элемент гэж ярьдаг алт, мөнгийг тодорхойлоогүй гэсэн шалтгаанаар дахин хамгаал гэсэн чиглэл өгөөд буцаасан гэж мэргэжлийнхэн ярьдаг. Тэгсгээд зах зээл гэж бужигнаад нэг хэсэгтээ орхигдож. Бас Австралийн нэг компанийн мэдэлд очоод үзжээ.   Хэдийгээр Засгийн газрын гэрээтэй байсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар цуцлагдаж 1999 онд МАК-ийн мэдэлд очиж.  Гэтэл Австралийн компани, Засгийн газарт зарга үүсгэж хоёр жил гаруй шүүхийн байгууллагаар явсны эцэст 2001 оноос л үйл ажиллагаа явуулах боломжтой болсон юм билээ.
Уг нь шууд үйлдвэр бариад бужигнуулж эхлэх боломжтой гэсэн ойлголттой байсан ч бас л дутуу зүйл байж. 65-84 оны хооронд хүдрийн дээжийг аваад буталж нунтаглаад лаборторид өгөөд ямар технологи сонгохоо тодорхойлчихсон байх учиртай ч хийгдээгүй тул дахин хайгуул хийх шаардлагатай тулгарчээ. Ингээд л 2001-2008 онд хайгуул хийж, 2009 онд нөөцөө хамгаалан Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгүүлсэн гэнэ. Геологи хайгуулын аргачлалаа яг л барууны стандартаар хийж дараа нь Канад, Австрали, Чили, Америк гэх мэт улсын  лобарторид дээжээ шинжлүүлж. Тэгээд 2012 онд ТЭЗҮ бэлэн болсны дараа буюу энэ онд буюу саяхан батлуулчихаад үйлдвэр барих ажлаа эхэлсэн юм байна. Нийт 250 сая тонн хүдрийн нөөцтэй. Жилдээ 300 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж. Сонирхуулахад, Монголын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт жилдээ 450 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бол Цагаан суваргын үйлдвэр ашиглалтанд орсноор Эрдэнэтийн хүчин чадлын 70 орчим хувьтай тэнцэх их ажил өрнөнө гэсэн үг. Эндээс харахад эдийн засагт хэр том, бодитой хувь нэмэр оруулах нь ойлгогдох байх. Гэхдээ уг орд стратегийн орд. Стратегийн ордын хувьд төрийн хувь эзэмшлийг тогтооё, хэлэлцээрийн ширээний ард сууя хэмээн яаманд хандсан ч харамсалтай нь журам боловсруулах ажлын хэсэг гаргаж байж шийднэ гээд, шийд хүлээгээд л сууж байгаа гэж Цагаан суваргын уурхайн дарга П.Машбат хэлсэн. Бас тэрбээр төр хувиа хуулийн дагуу эзэмшээд монголчууд өөрсдөө баялгаа ашиглая л гэж боддог. Цагаан суваргын зэс-молибдений төсөл хэрэгжсэнээр уулын баяжуулах үйлдвэр баригдана. Үйлдвэрт маань 1200 гаруй хүн ажиллана. Эрчим хүч, усан хангамжийг Оюутолгойгоос авахаар ярьж байгаа.
Тавантолгойн орд дээр түшиглээд Засгийн газар цахилгаан станц барих шийдвэр гаргасан учраас ирээдүйд Тавантолгойгоос авна гэсэн бодолтой байгаагаа бидэнд хэлсэн. Одоогоор Оюутолгой руу шугам татах ажлыг эхлүүлэх бэлтгэлээ базааж байгаа бөгөөд Оюутолгой, Тавантолгой хоёрын хооронд шугам татагдсан учраас Улаанбаатар, Чойр, Мандалговь, Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга мөн хойшоо Цагаансуваргаас Чойрын чиглэлд тендер зарласан болохоор удахгүй говийн бүс эрчим хүчнийхээ хувьд битүү хэлхээнд орох боломжтой юм билээ. Усны хувьд 16 км газарт байгаа Нарангийн хоолойн гүний усыг ашиглах юм гэсэн. Гэхдээ усны 80 орчим хувийг Оюутолгой шиг буцаж хэрэглэх ба технологийн хувьд ч адил гэнэ лээ. Өөрөөр хэлбэл нэлээд өндөр автоматжуулалтай байх юм байна.
Цагаан суваргын ордыг ийн нэрийдэх болсны учир нь тус орд газраас холгүйхэн байх цагаан уул. Байгалийн гайхамшигт тогтоцтой юм билээ.  Намхан толгодын дунд ганцаараа цагаан өнгөтэй суварга шиг л хаа холоос харагддаг аж. Нээрээ үйлдвэрийн барилгын ажлыг нь хятадууд гүйцэтгэж байгаа юм байна. Уг нь МАК үндэсний үйлдвэрлэгч, монголчуудаа дэмжие гэсэн бодлого барьдаг ч манайд үйлдвэр барьж байсан туршлага байхгүй. Угаасаа бүхий л үйлдвэрээ гадныхнаар бариулсан улс болохоор аргагүйдсэн гэсэн.  Тэгээд Хятадын компанитай гэрээ байгуулсан ч оруулж ирэх ажиллагсадын хуваарийг тоо хэмжээнд нь хүртэл гаргаж өгөхгүй байгаа учраас үйлдвэр ашиглалтанд орох хугацаа хойшилж мэдэхээр юм билээ.  4800 ажилчин оруулах хүсэлт гаргасан ч 2400 хүний квот олгож. Байгаль орчны онцлогоос хамаарч барилгын улирал богино учраас хоёр сар алдахад хүрч байгаа гэсэн үг. Түүнээс гадна Европын Сэргээн босголт хөгжлийн банктай 400 гаруй сая долларын зээлийн гэрээ байгуулж үзэглэсэн ч хөрөнгө оруулалтын тал дээр хүлээлтийн горимд орчихоод байгаа гэсэн. Учир нь Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын Рио Тинто, Ашигт малтмалын хууль зэргээс болоод санхүүжилт удаашрах, товчхондоо гадныхан манайхныг хэрхэх нь вэ гэсэн байдалтай хараад суучихаад байгаа нь илт мэдрэгдэж буйг тэд илэн далангүй хэлсэн.
Улаанбаатар хотоос 560 км, Сайншандаас 220 км, Оюутолгойгоос 150 гаруй км, Тавантолгойн нүүрсний ордоос 250 км зайд орших Цагаан суваргын зэс-молибдений төсөл 18 жил үргэлжлэх бөгөөд нөхөн сэргээх хугацаа нь 10 жил.   Жилд 14,6 сая тн/жилийн хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 300 мянган зэсийн баяжмал боловсруулах ба жилд таван мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэх төдийгүй 1160 гаруй ажлын байр бий болох юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд МАК өөрийн хөрөнгөөр Мандах сумыг шинэчлэн барихаар төлөвлөсөн байна билээ. Дашрамд сонирхуулахад тус төсөл дэлхийд алдартай катерфиллерийн техник ашигладаг аж. Одоогоор Монголд анх удаа ашиглагдаж байгаа. Азидаа ганц байдаг аварга эд ч энд байх аж.
Түүнчлэн 220 тоннын аварга белазууд давхилдах бөгөөд байгаа одоогоор дөрвийг угсарч ажиллуулж эхэлсэн бол зургааг нь угсарч байгаа гэнэ. Эрдэнэтийн белазаас нэг дахин том. Тэр хэрээр хүчин чадал ихтэй гэсэн үг л дээ. Харин өрөм нь Америкийнх. Бульдозер, дугуйт түрэгч нь бүгд  катерфиллерийнх. Одоогоор хөрсний чулуулгыг барилгын материал ашиглахаар ажлаа эхлүүлчихээд байгаа аж. Зам талбай засахад хөрсний чулуулгаа ашиглаж байгаа гэж ойлгож болно. Мөн Засвар үйлчилгээнийхээ төвийг бариад эхэлсэн гэж хуучилсан П.Машбат инженер бидэнд, баяжуулах үйлдвэрийн ерөнхий төлөвлөгөөний зургаа сонирхуулсан. Хүчин чадлын тухайд Эрдэнэтийн 70 хувьтай тэнцэхүйц ч гэлээ технологийн хувьд харьцуулахааргүй мундаг аж. Ил уурхайн хувьд ашиглаж байгаа техникүүд нь цөөн ч өндөр хүчин чадалтай. Гурван гидро экскватор ил уурхайн олборлолтод ажиллана. Мөн 220 тоннын 10 белаз. Төсөл хэрэгжээд эхэлчихсэн учраас ажил чухам л буцалж байгаа юм билээ, тэнд. Газар шорооны ажил аль хэдийнэ эхэлжээ. 27 гүний худаг гаргах бөгөөд худгийн ажлаа энэ ондоо дуусгачихна гэж хэлсэн.  Бас онгоцны буудал барихаар төлөвлөж. Төслийн хэрэгжилтийн тухайд элс хайрга бутлах үйлдвэрээ ашиглалтанд оруулж, угаах угсралтын ажлаа ч амжуулчихаад тохируулгаа хийж байгаа аж. Мөн ил уурхайн засвар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, баяжуулах үйлдвэрийн бетон цутгалтын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаа ч хэлсэн. Харин тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлтийн ажил ид дундаа яваа гэсэн шүү. Энд Монголын хоёр дахь Эрдэнэтийн их бүтээн байгуулалт эхэлчихэж. Дорнын их говьд монголчууд, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн их хүсэл тэмүүлэл амилж байна. Газрын хөрснөө өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Их бүтээн байгуулалт гэж энийг л хэлдэг байх. Эх орны маань өмнөд хэсэгт дэлхийн энд тооцогдох үйлдвэрүүд сүндэрлэхээр шаваа тавиадхаж… Хэн нэгэн хөрөнгө оруулагчынх бус Монголын үндэсний том компани монголчуудаа Монголдоо ая тухтай эзний ёсоор амьдрах эхний шанг татчихаж. Их ажил эхэлчихэж. Урам зориг, итгэл дэм… Яг одоо л тэдэнд хэрэгтэй байгаа юм билээ. Өгөх үүрэгтэй билээ, төр… Эцэст нь тэмдэглэхэд, энэ жил 4800 ажилчны квот хүссэн ч 2400 буюу талд нь зөвшөөрөл олгосон учраас тэр хэрээр энэ их ажил хойшлох асуудал тулгарчээ. Анхлан хөрөнгө оруулалтаа нэг их наяд 480 тэрбум төгрөг гэж төлөвлөсөн бөгөөд энэ мөнгөнд ч өөрчлөлт орж магадгүй болоод байна. ТЭЗҮ-д суусан мөнгөн дүн шүү дээ. Хэдэн жилийн өмнө хэсэг нөхөд ээжүүдийн ордон барихаар төлөвлөсөн ч газар олдохгүй байсаар таван он улирч анх төсөвлөсөн хөрөнгө нь тав дахин өсчихөөд буй талаар сонсч байсан юмдаг. Тэрүүн шиг зүйл битгий тохиолдоосой Монголын хоёр дахь Эрдэнэт буюу Цагаансуваргын төсөлд… Ямартай ч тоног төхөөрөмжийн татан авалтын хувьд ил уурхайн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авч, 90 хувьтай байгаа ил уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын ажлаа хийгээд амжчихсан их бүтээн байгуулатын зам дардан байх болтугай. Дардан болгох замыг засах ажилд нь жаахан дэм өгөх хэрэгтэй байна, төр. Бүр тодруулбал, шинэчлэлийн Засгийн газар…

З.Урсгал

Check Also

Xanadu Mines cashed up and working to unlock the value at Kharmagtai Share

Xanadu Mines Ltd’s (ASX:XAM) accelerated exploration has extended the footprint of the Kharmagtai Copper-Gold Project …

11 comments

  1. ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна.
    Сертификат МКПЭ при МКС “Инкорвуз-XXI”.
    Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете.

    3.Цээж зураг
    Доорхи хаягаар холбоо бариарай:

    И-мэйл: tamir46@yahoo.com

  2. Tsagaan Suvargiin ord chin ulsiin tosvoor nootsiig ni togtooson ord sh dee. Huviin neg company ingeed dangaaraa ezemshij bolj baigaa yum uu? yadaj l 34 huvia ulsad ogdog baigaa daa?

    • Чи хужаа юу? Үндэснийхээ компанийг дэмжиж байна. 100% Монголийн хөрөнгө оруулалттай гэхээр бахархамаар байна шүү. Үндэсний баячууд улсаа авч явдаг гэдэг. Хүний нохойд ашиггүй зулгаалгаж байхаар Монголчууд бид өөрсдөө зулгаавал дээр байлгүй.

  3. Амртүвшээн: Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг төлчихсөн. Үүний зэрэгцээ стратегийн орд тул улс хувь эзэмшинэ, санаа зоволтгүй. МАК олсон мөнгөө гадагш гаргадаггүй, улсдаа бүтээн байгуулалтыг ингэж хийдэг юм… Бодит мэдээлэл авмаар бол илүү ихийг унш, бодитоор сэтгэж сур

  4. Хүний нохой идсэнээс өөрийн нохой ид МАК авсан нь зөв

  5. ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  6. ajilah huch n 100 mongol bwal ok

  7. tegbel ymar goe we

  8. bolj bna sain shuu mak uragshaa

  9. уул нь монголчууд эзэмших нь хэнд ч ойлгомжтой харамсалтай нь манайхан т

  10. МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
    Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
    Шударга үндэстэний хөдөлгөөн
    88583399

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »