Ярилцлага

Д.Ганбат: “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбаттай “Алт-2” хөтөлбөрийн талаар ярилцлаа. -Манай улс өмнө нь “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Гэхдээ байгаль орчинд их хохирол учруулсан.  Тэгвэл энэ алдааг одоо хөтөлбөр хэрэгжүүлэхдээ давтахгүйн тулд хэрхэн ажиллах вэ? -1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2001 онд 13 тн болсон. Олборлолт ингэж өссөн …

Read More »

Ч.Энхбат: Хөгжлийн банкны хуулийг яаралтай батлах шаардлагатай байна

Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал  Ч.Энхбаттай ярилцлаа. -Хөгжлийн банкны тухай хууль УИХ дээр ид хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд Хөгжлийн банкийг төсвийн гадуур үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн төслийг боловсруулсан гэж шүүмжлэлтэй хандаж буй.  ОУВС-аас өгсөн “Монгол Улс олон төсөвтэй бус нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй хуулийн төсөл өргөн барьсан юм уу. …

Read More »

Б.Баатарсүх: Сайншанд газар зүйн байрлал, эдийн засгийн хувьд хамгийн ашигтай

Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж, Экспорт-импорт банкны тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр болоод хүнд үйлдвэрийн бодлогыг дэмжин ажиллах зөвшилцөлд хүрсэн. Энэ талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.   -Манай улс Энэтхэгийн Эксим банкны хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшилцөлд хүрлээ. Энэ зээл, тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Энэтхэг улсын Эксим …

Read More »

М.Энхсайхан: Том төслөө хамтдаа босгоё

Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж, энэхүү төслийн хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талтай гардан хийсэн Монгол Улсын сайд М.Энхсайхан, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   Сайд М.Энхсайхан “Би УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гараасай гэж хүсч байна.  Ер нь бол том төслийг Монголчууд ил тод ярьж, шийдэж чаддагийн үлгэр …

Read More »

М.Энхсайхан: Зодоон ярихгүй

Монгол Улсын сайд, Тавантолгойн хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч  М.Энхсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын даргын хэлсэн үгнээс ойлголтын, мэдээллийн зөрүү байна гэдгийг та бүхэнд тайлбарлах гэсэн юм. УИХ-ын дарга хаврын чуулганы “шинийн нэгэн”-д хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Түүний авч байгаа тоо баримт, дэвшүүлсэн асуудал нь мэдээллийн дутагдалтай байсан. Түүний ажлын алба, зөвлөхүүд нь УИХ-ын даргыг буруу мэдээллээр хангадаг юм болов …

Read More »

М.Энхсайхан: ОТ, Чалкогоос авсан зээл цөм “ард түмний халаасанд” орсон

Монгол Улсын сайд М.Энхсайханы “Монголын эдийн засгийн чуулган 2015” дээр тавьсан илтгэлийг хүргэж байна. Миний өнөөдөр Та бүгдтэй санал бодлоо хуваалцах сэдвийг “Суперцикл:  баян ба ядуу” гэж томьёолсон юм. Ийм сэдэв сонгосон нь дараахь шалтгаантай юм. Нэгдүгээрт,  Дэлхийн зах зээл дээр газрын тос, зэс, нүүрс гээд бүхий л барааны үнэ унаж Суперцикл аль хэзээ ард хоцорсон байхад манай олон хариуцлагатай …

Read More »

Тавантолгойн ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай уулзжээ

  Тавантолгойн нүүрсний ордод менежмент хийж, хөрөнгө оруулагч компаниудаар үйл ажиллагааг нь явуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хөрөнгө оруулагчдыг нэлээд удаан сонгон шалгаруулсны эцэст Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар болсон. Тавантолгойн орд төрийн мэдэлд байх бөгөөд гагцхүү хөрөнгө оруулалт хийж, ажлыг урагшлуулах ажлыг дээрх гурван компанийн хамтарсан түншлэлийн …

Read More »

Н.Тэгшбаяр Уран ашиглах, эсэхийг ТЕГ, ҮАБЗ шийднэ

-Сүхбаатар аймагт олгосон ураны хайгуул хийх 19 тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэд таатай хүлээж авахгүй байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? Лиценз, тусгай зөвшөөрлийг дан ганц Сүхбаатар аймгийн тухайд биш, улс орны хэмжээнд ярих ёстой. Ураны хайгуулын лиценз манай үйл ажиллагааны зөвхөн нэг хувийг эзэлдэг. Манай агентлаг Олон улсын атомын энергийн агентлагаас тавьдаг шаардлагад нийцүүлж, Монгол Улсын нутаг …

Read More »

Улаанбадрахын гажигтай төл ураны хайгуул хийгээгүй Төв аймагт ч гарч байна

Цөмийн физикч А.Оюун­чимэгтэй ярилцлаа -Иргэний нийгмийнхэн уран олборлож болохгүй, шар нунтаг гэж аюултай эд бий гэсэн мэдээллийг хүчтэй цацдаг. Мэргэжлийн хүний үгийг сонсмоор байна. Шар нунтаг тийм аюултай эд үү? -Манай улсын хувьд шар нунтагийг 120 метрийн гүнд уусган баяжуулах аргаар авах тухай ярьж байна л даа. Орчин үеийн дэвшилтэт технологиор газрын хөрсөн дээр олбор­лоно. Ураны хүдрийн хэрэгтэй хэсгийг ялгаж …

Read More »

Хайгуулын лицензийг энэ зунаас олгож эхэлнэ

Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас шинэчлэн батлагдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа. – Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа. Хуульд зарчмын ямар өөрчлөлтүүд орсон бэ? – Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн 20%-ийг бүрдүүлж, ГШХО-ын 80% орчмыг татаж, экспортын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Монгол Улс идэж уух, өмсөж зүүх ихэнх …

Read More »
Translate »