12 ДУГААР САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГИЙН БОДИТ ГҮЙЦЭТГЭЛЭЭ ГАРГАЛАА

Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлээ өнөөдөр хэлэлцлээ. 12 дугаар сарын эхний арав хоногт 706.56 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 110.0 хувиар биелүүлсэн байна. Мөн 334.81 мянган шоо метр хөрс хуулж төлөвлөгөөгөө 108.4 хувиар биелүүлжээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 111.3 хувиар, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 107.3 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 98.5 хувьтай бол молибденоор 209.4 хувь, металл авалт зэсээр 100.5 хувь, молибденоор 108.4 хувиар тус тус биелжээ. 

     Баяжмал гаргалтын төлөвлөгөө зэсээр 106.2 хувь, молибденоор 243.5 хувь, баяжмал дахь металл зэсээр 101.8 хувьтай, молибденоор 104.3 хувиар биелсэн байна. Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.8 хувьтай бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 120.5 хувь, ачигдсан молибденийн баяжмалын чанар зэсээр 104.3 хувиар биелсэн үзүүлэлтэй байна. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ биелүүллээ гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »