Багануур ХК

Багануур ХК Үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай

bagnuur2

Эрхэм зорилго

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлсэн, эдийн засгийн чадавхитай, мэргэшсэн хамт олон бүрдүүлсэн суралцагч компани  болно

Алсын хараа

Монгол улсын нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлогч байна

Бидний уриа

Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хамтдаа хөгжицгөөе

 

Манай компани нь анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 35 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

1995 оны 3-р сараас хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшиж байна.

Уулын 1,2-р хэсэг, шинэ хэсэг, уулын 5-р хэсэг гэсэн уурхайн үндсэн 3-н хэсэгт ашиглалтыг явуулж байна. Төслийн уурхайг ашиглах гүн 160.0м бөгөөд өнөөдрийн байдлаар уурхайн гүн уулын 1,2-р хэсэгт хамгийн их 98.2 м-т хүрээд байна.

Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 2.9-3.0 сая.тн нүүрсийг олборлож 11.0-12.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй  хосолсон ашиглалтын системээр үйл ажиллагаага явуулж байна. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн.

Нүүрсийг 0-200 мм  буртармагтайгаар вагон ба бусад жижиг авто тээврийн хэрэгслээр хэрэглэгчдэд нийлүүлдэг. Улаанбаатар хотруу хатуу хучилттай болон төмөр замын сүлжээгээр шууд холбогдсон.

Багануурын нүүрс нь өөрийн физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах биш цаашдаа дахин боловсруулалт хийгдэх, метан, шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш болон бусад хими технологийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.

Байгуулагдсанаасаа хойш уурхайн анхны төсөл болох ГИПРОШАХТ институтын боловсруулсан төслийг мөрдлөгө болгон ажиллаж байсан бөгөөд уурхайн уул геологийн тухайн үеийн хүндрэлүүдээс шалтгаалж 1995 оноос техник технологийн шинэчлэл хийх, хөрс хуулалтын хоцрогдлыг арилгах, нүүрс олборлолтыг тогтворжуулах зорилгоор “Монгол нүүрс” төсөл боловсруулан уурхайн өмнө тулгарч байсан олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагаагаа тогтворжуулах боломжийг бүрдүүлсэн.

2004 онд Үндэсний Бүтээмж Хөгжлийн Төв (ҮБХТ) болон Азийн Бүтээмжийн Байгууллага (АББ)-тай хамтран Монгол улсын уул уурхайн салбарт бүтээмжийг хэрэгжүүлсэн загвар компани болох зорилт тавин төсөл хэрэгжүүлснээр 2005 “Азийн загвар компани” болсон.

Холбоо барих

Утас:

(976)-7021-0114,

(976)-7021-0230

www.baganuurmine.mn

Check Also

Хөгжил дагуулсан “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалт үргэлжилсээр…

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын …

6 comments

  1. sn bnu bi shutisiin huursni himiin angiig togsson baganuurin uurhai ni himiin laboratorytai bolowuu bi nuursni buren jinjilgee hiij chaddag

  2. hiijuulelt shingeruulelter tosol heregjij bga gsn unen bolowu tiim bol hzenes heregjih we

  3. Baganuuriin uurxaid goltsuu xuuramch diplomtoi xumuus ortson yawj bhiima shudragaar togsood anket ogson xun oroogui bhad …. shalgaj boldoggui yum bh da ?

  4. baganuur xxk ajild orno grj bhgui yum bnlee … xuuramch hudaldaj awsan diploma orson nohoduud bna jisheeni teselgeenii…Ganboldiin Xasbaatar bn

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »