ӨМНӨГОВЬД БОЛОВСРОЛЫН ТОМООХОН ЦОГЦОЛБОР ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

energy02-20

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд олон улсын жишигт нийцсэн, боловсролын орчин үеийн томоохон цогцолбор байгуулагдаж, өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийлээ. Орон нутагт байтугай нийслэл хотод ховорхон олж харахаар өндөр түвшний тохижилт, шийдэлтэй энэхүү цогцолборыг Энержи Ресурс компани болон Өмнөговь аймгийн ЗДТГ хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан. Шинэ цогцолбор нь “Мөрөөдөл” гэх ерөнхий нэртэй бөгөөд 640 хүүхдийн дунд сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий иж бүрэн байгууламж юм. Төрийн өмчит сургууль гэдэг утгаараа “Мөрөөдөл” цогцолборыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 6-р дунд сургууль ба 7-р цэцэрлэг гэж нэрлэдэг. Барилга байгууламжийн хувьд нэн орчин үеийн, дэвшилттэй болсноос гадна сургалтын менежментийн хамгийн орчин үеийн аргачлал нэвтэрсэн, англи хэлийг эх хэлний түвшинд эзэмшүүлэх хөтөлбөртэй, нэг ээлжээр хичээллэдэг, хичээлээс гадуурх хөтөлбөр, дугуйлангийн сургалттай гээд шинэ сургууль, цэцэрлэгийн давуу тал асар олон. Боловсролын чанар, хүртээмж харьцангуй сул байдаг хөдөө, орон нутагт ийнхүү стандартын өндөр шаардлага хангасан, орчин үеийн цогцолбор байгуулагдсанаар чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, аймаг, сумдын хөгжлийг түргэтгэх бодитой суурь тавигдаж байна.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр:

 

–          Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын шилжин суурьшилтаа дагаад манай Өмнөговийн хэмжээнд шинэ сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага маш өндөр байгаа. Энержи Ресурс компани энэ хэрэгцээг соргогоор мэдэрч, манай аймгийн ЗДТГ-тай хамтраад ийм том хэмжээний цогцолбор байгуулж өгсөнд бид маш их баяртай байна. Ирээдүйд Өмнөговь аймаг байгалийн баялгаа зөв залж, ашиглаж, үр шимийг нь хүртэхэд чадварлаг, боловсролтой иргэд хамгийн чухал. Энэ утгаараа бид шинэ сургууль, цэцэрлэгийн ач холбогдлыг их өндрөөр харж байгаа. Аймагтаа битгий хэл улсдаа жишиг болохуйц цогцолбор болсон байна. Цаашид бусад компаниуд ч гэсэн энэ жишгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс, аймгийнхаа хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийдэг болох байх гэж найдаж байна.

energy02-2022

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:

Бид Цогтцэций суманд 2008 онд үйл ажиллагаа эхлэхдээ анхнаасаа цогцоор нь харж ажилласан. Ганц уурхай ажиллуулаад байх биш уурхайгаа дагасан үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, зам тээврийг шийдсэн. Үүний хажуугаар бид сум, орон нутгийн нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэхэд их өндөр ач холбогдол өгч ирлээ. Цогтцэций сумыг цэвэр усаар хангахаас гадна Цогтцэций, Даланзадгад сумдад эрчим хүч нийлүүлж байна. Үүний дээрээс өнөөдөр боловсролын шинэ цогцолбор байгуулж ашиглалтад өглөө. Энэ бүхэн сум, аймгийн цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

energy02-202

эх сурвалж

http://www.energyresources.mn/news/show/id/47

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »