Нутгийн иргэдийн байр суурь

А.ДАМДИНДОРЖ: Би гурван шинэ өрөм угсарсан

Энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Өрмийн машинч А.Дамдиндоржийг урилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Таны унасан газар, угаасан ус хаана вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Улаагчны хар нуурын хөвөөнд тоглож өслөө. Мухарт, Нарийн гол гэж газар бий. Өсөж төрсөн нутаг хүний сэтгэлд уяатай явдаг. Манай нутгийн зон олон …

Read More »

Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг Манай улсын ард иргэд ээ! Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Та бид туурга тусгаар улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг амжилттай сонгон байгуулж чадлаа. Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж, хийж бүтээж буй бүтээн байгуулалтын …

Read More »

Монгол инженерийн шийдлээр удирдлага хяналтын цогц системтэй болов

Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн дэвшилтэт индукцийн технологи нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтыг сайжруулах чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн амжилттай ажиллажээ. Энэхүү ажлын  гүйцэтгэгч  хамт олны төлөөлөл Цахилгаан автоматжуулалтын инженер М.Оч-Эрдэнэ, программ хангамжийн инженер Б.Жарканбек нартай уулзаж ярилцлаа. -Энэ ажлыг танай хэсгийнхэн хийх болсон шалтгаан юу байв? -М.О: Хоёр цехийн хамтын ажиллагааны хүрээнд бид энэ ажлыг гүйцэтгэсэн. …

Read More »

Залгамж чанарыг өвлөсөн залуу уурхайчин

Энэ удаа уншигч авхай таныг нэгэн залуу уурхайчинтай танилцуулах гэж байна. Түүнийг Батболорын Тэмүгэ гэдэг. Тэр ухаанаараа учгийн зангилаа тайлах үеэсээ  уурхайчны суу алдраар бахархах болжээ. Үүнд нь өссөн орчин, өхөөрдөн энхрийлэх аав, ээжийнх нь хайр өөрийн эрхгүй нэг л мэдэхэд уулыг нүүлгэх уурхайчин болох хүсэл тэмүүллийн сэжмийг төрүүлсэн гэх.  Өмнийн говьд өвөө, эмээ дээрээ балчир насаа үдсэн хөвүүн, Эрдэнэт …

Read More »

Б.Бямбасайхан: Монголчууд бид хоорондоо хагарч бус, хамтарч байж л “Рио Тинтод” хариуцлага тооцох боломжтой

“Дубайн төлөвлөгөө” гээчийг байгуулахад оролцсон асуудлаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг хуулийн байгууллагаас тодорхой хугацаанд саатуулан шалгасан. Уг асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байна. Түүнтэй “Дубайн төлөвлөгөө”, түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа. -Та “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Дубай хотноо “Оюу толгой” төслийн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. …

Read More »

1072 ХУВЬЦААГ ИРГЭНЭЭС ИРГЭНИЙ ГАРТ ДАМЖУУЛАН ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцож мэдээлэл өглөө.  Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи …

Read More »

НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ИРГЭД ТААТАЙ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн, бизнес эрхлэгч эзэмшиж буй. Эдгээр иргэнд тус компани анх удаа ногдол ашиг  хуваарилах шийдвэрийг гаргаж, ирэх тавдугаар сараас олгохоор болсон нь ойрын өдрүүдийн онцлох сэдвээр нэрлэгдэж байна. “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг 2010 онд байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2012 онд шийдвэр гаргаж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаанаас иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын …

Read More »

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ХОТ РУУ ТАТАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МАСК, АМИН ДЭМ ТАРААХ ЗЭРЭГ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой – Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй  тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн ордод ажиллаж байгаа нүүрс тээврийн …

Read More »

Д.ТӨГСБАЯР: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хамт олон өнгөрсөн оны ажлаа хэрхэн дүгнэж, энэ онд ямар ажлууд төлөвлөснийг нь сонирхохоор хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяртай ярилцлаа.     -Хуулийн хэлтэс 2019 оны ажлаа хэрхэн үнэлж дүгнэв? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газартай холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд, гаднын байгууллагууд үйлдвэрийн газартай гэрээ байгуулах, …

Read More »

Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг

 Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, бахархам хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой нэгэн бол Шагдарын Отгонбилэг билээ. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар томилогдон ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны улс орон,Эрдэнэт үйлдвэрт оруулсан хувь нэмрийг хойч үеийнхэн мартах учиргүй. Тиймээс ч түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эл өдөр алдар гавьяа, үйл хэргийг  дурсан санах …

Read More »
Translate »