Эх орны хишиг болох 500 мянган төгрөгийн алдагдсан боломж

26mmm

Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах эхлэл 2009 оноос эрчимжиж  “Оюу Толгой” төслийн гэрээ байгуулагдснаар манай орны эдийн засаг тэлж, 2011 онд 19 хувийн өсөлт бий болсон. Уг төсөл нь 2010 онд 96сая, 2011 онд 375 сая, 2012 оны эхний хагаст 171 сая ам.долларын татварыг улсын төсөвт төлсөн байна. Улсын төсөвт орж буй энэ их мөнгөний урсгалаас “Хүний Хөгжлийн” тодотголтойгоор иргэн бүрийн халаасанд сар бүр 21000 төгрөг хийсэн нь нийт дүнгээрээ 1356 гаруй тэрбумд хүрчээ. Манай орон ийнхүү хүний хөгжлийн асуудалд ихээр анхаарах болсон нь нэн сайшаалтай. Гэвч ямар нэгэн шүүлтүүргүйгээр иргэдийн гар дээр бэлэн мөнгийг шууд олгосон явдал нь хир байгаа оносон бодлого байсан талаар эргэлзээ нийгэмд байсаар байна. Иймд бид уг бэлнээр олгосон мөнгөний бодлогод зардал өгөөжийн шинжилгээ хийн бусад хувилбар дэвшүүлэн харьцуулж үзлээ. Үүний тулд 2012 онын 10 сараас 2013 оны 03 сар хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдээс анкет судалгаа авч мэдээллээ цуглуулж боловсруулалт хийсэн.

Бэлнээр мөнгө олгох Хувилбар А,  Эрүүл мэндийн төв байгуулах Хувилбар Б –н харьцуулалт

Хүний хөгжил сангийн иргэдэд сар бүр бэлнээр олгосон “Эх орны хишиг” хөтөлбөрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороон дээрх  зардал өгөөжийг тооцсон.

Хувилбар А                                                                            Хувилбар Б

төгрөг

Зардал (COST)      Зардал (COST)  
Сангаас 11 хороонд олгосон мөнгө

2 345 600 000

Элэгний төвийн барилга тоног төхөөрөмжийн зардал

2 376 612 100

Хөдөлмөрийн зардал

28 756 000

Бусад зардал (дэвтэр хэвлэсэн)

2 256 100

Иргэдийн хүлээлтийн зардал

285 789 408.2

Иргэдийн тээврийн зардал

51 190 562.5

Банкны үйлчилгээний шимтгэл

24 817 100

Нийт

2 738 409 170.7

 

2 376 612 100

Өгөөж (BENEFIT)      Өгөөж (BENEFIT)  
Хадгаламжийн хүүгийн орлого

61 730 144

Гадаад оронд эмчилгээ, оношлогоонд явах аялалын зардлын хэмнэлт

200 000 000

Худалдан авах чадварын өөрчлөлт

1 144 367 340

Хүний амь нас

4 000 000 000

Нийт

1 206 097 484

 

4 200 000 000

Цэвэр өгөөж (Net benefit )    -1 532 311 686.5  

1 823 387 900

Хувилбаруудын бодит цэвэр өгөөж

Хувилбар

А хувилбар Бэлэн мөнгө олгох

Б хувилбар Эрүүл мэндийн төв байгуулах

Ашиг тус BP (Present benefit)

912085463.2

3100537435

Зардал CP (Present cost)

2070863450

1893228818

Цэвэр ашиг тус NPV (Net Present Value)

-1158777987

1207308617

Уг 2 хувилбарын цэвэр өгөөжийг тооцоход discoun rateг анх хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож эхлэсэн 2010 оны CIA World Factbook-н гаргасан төв банкны r =10.99% хүүгээр тооцсон

Хүний хөгжил сангийн 500 000 төгрөг бэлнээр иргэдэд олгосон үйл ажиллагаа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хувьд  -1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь цэвэр өгөөжгүй үйл ажиллагаа болсныг харуулж байна. Дээрх 2 хувилбарыг харьцуулахад Анкет судалгааны саналд үндэслэгдсэн Б хувилбар болох эрүүл мэндийн төв байгуулсан бол өгөөж нь хойшид үргэлжлэх тул улам нэмэгдэх боломжтой төдийгүй энэхүү 3 жилийн хугацаанд эдийн засгийн цэвэр өгөөжийн хувьд 1.2 тэр бум төгрөгийн өгөөжтэй байх боломжтойг харуулж байна.

Шийдвэр гаргагч нь аливаа бодлого, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнө зардал өгөөжийг тооцон бусад хувилбаруудтай харьцуулан зөв шийдвэр гаргах шаардлагатай төдийгүй энэхүү шинжилгээг шат дамжлага бүрд хийх нь зарцуулагдах нэг төгрөг бүрийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгох юм.

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »