Tag Archives: Эрдэнэс Тавантолгой

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын чиглэлээр  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа.  Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар үзэглэж, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар ярилцлаа.  Талууд хамтын ажиллагааны хүрээнд томоохон ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний ээлжинд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны …

Read More »

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна. “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар Тавигдах шаардлага: Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд: Уул уурхайн …

Read More »

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АмЧам-ын уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариуллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн …

Read More »

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн ажилтнуудад зориулан дугуйн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд тухайн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг “Tyre Technical Mongolia” компанийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд амжилттай оролцсон ажилчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардуулан …

Read More »

Уул уурхайн компаниудын зорилго нь ашиг олохоос гадна амьдрал “бүтээх”

Тавантолгойн бүлэг ордын коксжих нүүрсний нөөцийг 1.8 тэрбум тонн хэмээн тогтоосон нь дэлхийд 10-т орох үзүүлэлт. Уг ордыг түшиглэн олон аж ахуйн нэгж нүүрс олборлон, экспортолж буйгаас монголчуудын анхаарлыг ихээр татаж, үйл ажиллагааных нь явцыг өдөр бүр шахам сонирхож буй компани бол “Эрдэнэс Тавантолгой”. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш анх удаа өнгөрсөн жил л ашигтай ажилласанд иргэд тун сэтгэл хангалуун …

Read More »

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА СШ дугаар: 2019-04-СО

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА СШ дугаар: 2019-04-СО “Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн коксжих нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад хамтарсан байдлаар санал ирүүлж болно. Чанарын дундаж үзүүлэлт: Нүүрсний төрөл Хэмжээ /тн/ Чийглэг(Ar) Үнслэг (db) Дэгдэмхий (daf) Хүхэр (db) G …

Read More »

“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өнөөдөр /2019.06.30/ боллоо.   Авто замын нээлтийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал”Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд нийт 18 …

Read More »

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана. Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль …

Read More »

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жил бүр нийт ажилчдыг хамруулсан сургалт зохион байгуулдаг. Энэхүү сургалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр компанийн нийт ажилтны эзэмшсэн мэдлэгийг бататгах, шинээр мөрдөгдөж буй журам, горимуудыг танилцуулж, ажилтны мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажиллах зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм. Энэ жилийн хувьд тус сургалтад компанийн нийт ажилчдыг хамруулахаар 5 …

Read More »

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилтнуудаа дэмжих чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллана

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр байгууллаа. Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв. Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт …

Read More »
Translate »