МОНГОЛ УЛСЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГЫН 2019 ОНЫ НЭГДСЭН ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗАР

(Сонгон шалгаруулалт явуулах тухай)

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 201оны нэгдсэн тайлан боловсруулах ажил


Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/202003011

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Гадаад этгээд оролцох эсэх:Тийм

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 2019 оны нэгдсэн тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 


2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:

  • ОҮИТБС-ын олон талт ажлын хэсгийн шийдвэр гаргах үйл явцад зориулж Монгол Улсын 2019 оны нэгтгэл тайлангийн цар хүрээг тодорхойлох судалгаа хийх;
  • ОҮИТБС-ын стандарт болон энэ ажлын даалгаврын 3-т заасны дагуу Монгол Улсын ОҮИТБС-ын 2019оны нэгтгэл тайланг боловсруулах;


3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлон дараах мэдээллийг ирүүлнэ.

Хараат бус хянагч нэгтгэгч нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байж болох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

  • Хэрэв түншлэл байгуулсан бол түүнд багтаж буй гадаадын аудитын компани, түүний аудиторууд нь ямар чиг үүрэгтэй, ямар оролцоотой байхыг тусгаж, Монгол Улсад зохион байгуулагдах уулзалт, сургалт, ОҮИТБС-ын Ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийн хуралд заавал биечлэн оролцох үүрэг хүлээсэн байх;
  • Багийн гишүүд нь Монгол улсын олборлох салбар, төсвийн орлого, татвар, төлбөр, гаальтай холбоотой хууль эрх зүйн орчны өндөр мэдлэгтэй, тайлан гаргах, дүгнэлт  гаргуулах, аудит хийлгэх асуудлаар Засгийн газар, агентлаг, эрх бүхий байгууллагаас гарган мөрдүүлж байгаа журам, заавар, маягт, тайлан, бусад мэдээллийн талаар бүрэн мэдлэгтэй байх;
  • Нягтлан бодохын мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч(олон нийтийн эрх бүхий нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчтой адил түвшний ур чадвартай)-тай болох нь нотлогдсон байх;
  • Олон улсын Нягтлан бодогчдын холбоонд харьяалагдах нягтлан бодохын байгууллагын мэргэшсэн гишүүн нягтлан бодогчтой байна. Компани нь шаардлага хангасан ажилтнуудтай байх бөгөөд үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадавхтай байх;
  • ОҮИТБС-ын мэдлэгтэй, энэ чиглэлээр өмнө нь тайлангийн нэгтгэл болон баталгаажуулалт хийж байсан туршлагатай байх нь давуу тал ч, заавал шаардахгүй;
  • Хэрэв түншлэл байгуулсан бол түүнд орж буй дотоодын аудитын компани нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Сангийн яамнаас авсан, тэр нь2021оны 2дугаар сарын 01 хүртэл хүчинтэй байх ёстой. Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсралтаар заавал ирүүлэх;
  • Хэрвээ түншлэл хэлбэрээр оролцож байгаа бол сонирхлоо илэрхийлэхдээ Түншлэл (консорциум) байгуулсан тухай нотлох баримтын хуулбарыг заавал ирүүлнэ. Хэрэв өөрийн салбар, эсхүл охин компанитай хамтран гүйцэтгэх бол хамтран хэрэгжүүлэх тухай нотолгоог  заавал ирүүлэх;
  • Энэхүү ажлыг чанартай, хараат бус байдлаар явуулах үүднээс Хараат бус хянагч-нэгтгэгч нь тендерийн саналдаа бодит болон болзошгүй ашиг сонирхлын зөрчил, түүнээс яаж зайлсхийх боломжтой талаарх мэдээллийн хамт тусгах шаардлагатай. Үүнд: Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны компаниудын санхүүгийн нэгдсэн тайланд сүүлийн 3 жил аудит хийсэн бол ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзэх бөгөөд хэрэв сонгогдож энэ ажлыг хийхээр болбол хэрхэн хараат бус ажиллах талаар холбогдох тайлбар, танилцуулгыг заавал ирүүлэх;

4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байж болно.

5. Сонирхсон этгээд мэдүүлгээ www.tender.gov.mn сайтаар дамжуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо ,

Нэгдсэн үндэстний гудамж, Засгийн газрын 2-р байр, 412 тоот

Утас: 51-263010 ,Факс: 318169
И-мэйлхаяг: info@mmhi.gov.mn
Вебсайт: http://mmhi.gov.mn

                                                                 УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »