“Оюу толгой” компанийн санхүүжилтээр Мандал-Овоо сум шинэ эмнэлэгтэй боллоо

“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа. Энэ эмнэлэг нь тус сангаас санхүүжүүлж бариулж байгаа эмнэлгийн хоёр дахь барилга юм. Өмнө нь тус сан 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд 400 м.квадрат талбайтай эмнэлэг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд ийнхүү тус аймгийн 1,700 гаруй иргэн стандартын шаардлага хангасан эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

Мандал-Овоо сумд барьсан эмнэлгийн барилгын төслийн санхүүжилтийг “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдөр баталж, 2019 оны наймдугаар сарын 23-нд улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн юм. Барилгын гүйцэтгэгчээр Өмнөговь аймгийн “Хос бор морь” ХХК ажилласан тул орон нутгийн компанийг чадавхжуулж,орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эерэг нөлөөтэй байлаа.

Арван ор бүхий хоёр давхар шинэ эмнэлэг нь дулаан хангамж, цэвэр,бохир ус, холбооны инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоноос гадна цахилгаан тасарсан үед автоматаар ажиллах нөөц мотортой. Граж болон моргийн туслах барилгуудтай. Төрөх болон мэс заслын өрөөнүүдийн дотор заслыг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн шийдсэн тул жижиг хэмжээний мэс  ажилбарыг Мандал-Овоо сумд хийх боломжтой болсон юм.  

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »