В.Правосудов: Хийн хоолойг Монголоор дамжуулах санаачилга Хятадаас гарсан

Сергей Правосудов.

ОХУ-аас БНХАУ руу экспортлох байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал гурван улсын анхаарлын төвд байна. “Алтай” буюу “Сибирийн хүч 2”-ын маршрут солигдсоноос шалтгаалан нэр нь “Талын урсгал” болж өөрчлөгджээ. Ямартай ч хэвлэлд ингэж бичиж байгаа юм. Eagle.mn энэ удаа ОХУ-ын Үндэсний эрчим хүчний их сургуулийн захирал Сергей Правосудов https://rusprav.tv цахим сонинд энэ асуудлаар ярилцлага өгснийг хүргэж байна.

-БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал яригдаж байна. Өмнө нь яагаад авч хэлэлцэж байгаагүй юм бэ?

-Бид эхэндээ байгалийн хийн хоолойг Иркутскээс Монголоор дамжуулж тавих нь ашигтай гэж үзэж байлаа. Ковыктинскийн ордыг ашиглаж эхлээгүй, “Газпром” тэнд хувь эзэмшдэггүй байх үед шүү дээ. Монголоор дамжуулж тавих нь илүү богинын дээр, газар нутаг нь хийн хоолой угсрахад тохиромжтой байсан юм. Гэтэл энэ асуудлыг Хятад эсэргүүцсэн. Бээжин тэр үед Улаанбаатар цоргоны тохируулгыг атгаж, нээж, хаана гэж болгоомжилсон юм. Харин одоо бол байдал өөр. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих санаачилга хятадаас гарч байна. Үүнээс харахад БНХАУ-ын болгоомжлол арилжээ. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудлыг хойшлуулж байсан ганц шалтгаан энэ л байсан. Бусдаар бол Монголоор дамжуулахад ямар ч асуудал байгаагүй.

-“Алтай” төсөл хэрэгжээгүй шалтгаан юу вэ?

-Гол шалтгаан нь Монгол, Казахстаны завсраар БНХАУ-тай хиллэдэг хэсэг нь хэтэрхий нарийхан байсан нь гол шалтгаан. Энд бас газар нутгийн ихэнх хэсэг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг Укокийн дархан газар байдаг. Миний бодлоор бол, хийн хоолойг дархан газрыг дайруулаад, гэхдээ байгаль орчинд маш мага нөлөөтэй байдлаар явуулах бололцоо байсан. Гэвч энэ тохиолдолд дэлхий нийтийг хамарсан шуугиан дэгдэх байлаа. “Энэ чинь ЮНЕСКО-гийн дархан газар. Яаж чадаж байна аа. Зэрлэгүүд” гээд л. Одоо бол энэтэй, энэгүй Орост хандах сөрөг хандлага дээврээс илүү гарчихлаа л даа.

Ер нь бол Алтайн маршрутын хамгийн гол бэрхшээл нь Укок байсан. Монголоор бол ийм асуудал байгаагүй. Бүх талд ашигтай, монголчуудад бол бүр ч ашигтай. Хий авч хэрэгцээгээ хангаад, дээр нь дамжин өнгөрүүлсний татвар гэж мөнгө авна.

В.Правосудов: Хийн хоолойг Монголоор дамжуулах санаачилга Хятадаас гарсан

-БНХАУ “Сибирийн хүч 2” /”Алтай”/-ын асуудлаар 15 жил хэлэлцээр хийсэн. “Талын цутгал” /Монголоор дамжин өнгөрөх/ ингэж сунжрах юм биш биз?

-“Сибирийн хүч 2” хэрэгжихгүй удсан өөр нэг шалтгаан нь Хятадын баруун хойд нутагт хүн ам сийрэг суурьшсан явдал байсан. Тэнд Туркменээс татсан хийн хоолой бий. Хэрвээ бид тийшээ хоолойгоо тавьчихвал тийм ч таатай бус нөхцөл үүсэх байлаа. Хятадууд байгалийн хий олборлох, байгалийн хий дамжуулах хоолой тавих ажилд нь Туркменистанд тусалж, хөнгөлөлттэй зээл олгосныхоо хариуд маш хөнгөлөлттэй үнээр худалдаж авч байгаа юм. Тэгэхээр, хятадууд Туркменистанаас хямд хий авдаг хэрнээ Оросыг үнэтэй хийгээ нааш нь аваад ир гэсэн. Энэ нь бидэнд таалагдаагүй. Харин Газпромын хувьд, байгалийн хийн хоолойг Ямало Ненецкийн автономит мужаас БНХАУ руу татах нь ач холбогдолтой байсан. Яагаад гэвэл чухам энэ ордоос Европ руу байгалийн хий экспортолдог шүү дээ. Хэрвээ Европт өгдөг үнээрээ хятадуудад өгчих юм бол ашигтай байх гээд байдаг. Гэтэл Бээжин Туркменистаны хямд хийгээр сүрдүүлээд суучихвал үргүй зардал гаргасан болчихно. Учир нь, хятадуудад хямдруулчихвал европчууд бас биднээс хөнгөлөлт нэхнэ шүү дээ.

Ийм учраас л “Сибирийн хүч 2” ингэж олон жил гацсан юм. Монголоор дамжин өгөрөх тухайд бол асуудал огт өөр. Байгалийн хий Монголоор дамжаад БНХАУ-ын төвийн мужуудад очно. Энд Туркменистаны хийтэй өрсөлдөх асуудал байхгүй.

-Тэгэхээр, Бээжин хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал дээр байр сууриа өөрчилжээ. Энэ нь юутай холбоотой юм бол. Бид Монголтой стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсантай холбоотой юм болов уу?

-Надад энэ талаар мэдэх юм алга. БНХАУ өөрийгөө илүү хүчтэй тоглогч болсон гэж үзсэн ч байж болох юм. Эцсийн эцэст, Монгол ер нь БНХАУ-тай яаж муудалцаж чадах юм? Тэр тусмаа манай хоёр улсын дунд хавчуулагдсан, ямар ч аюул занал учруулдаггүй улс…        

eagle.mn

http://eagle.mn/r/62755

Check Also

Молибдены баяжмалын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

 “Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдсээр …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »