Трансвест Монголиа компани байгуулагдсаны 10 жилийн ойн баяр боллоо

Японы “Сумитомо” корпорацийн хөрөнгө оруулалттай уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн “Комацу” брэндийн албан дистрибьютер “Трансвест Монголиа” компанийн 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Трансвест Монголиа  2009 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсын нүүрс, алт, мөнгө, зэс, цайр, төмрийн хүдэр гэх мэт бүх төрлийн ашигт малтмалын салбарт Комацу брэндийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэн баталгаат засвар үйлчилгээгээр ханган ажиллаж байна. 98 жилийн түүхтэй Комацу брэнд нь хүнд даацын тоног төхөөрөмжийн хамгийн өргөн сонголтыг хэрэглэгчиддээ санал болгодог бөгөөд Япон инженерийн арга ухаан шингэсэн байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн, дээд зэргийн чанартай өндөр бүтээмж бүхий бүтээгдэхүүнийг өөрсдийн нэрийн хуудасаа болгосоор ирсэн билээ. 

Check Also

Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »