хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх өндөр эрсдэл бүхий 3 уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь мэргэжлийн хяналтын газар нь Монгол улсын  шадар сайдын өгсөн үүрэг чиглэл, МХЕГ-н даргын 01/127 тоот удирдамж, Монгол улсын их хурлын гишүүн Л.Энхболдын Монгол улсын ерөнхий сайдад хандаж гаргасан асуулга, тус аймгийн тулгамдаж буй асуудал болох уул уурхай байгаль орчныг шалгах үүрэг чиглэл бүхий аймгийн Засаг даргын а/272 тоот захирамжийн дагуу 2019 оны 04 сарын 15-аас 5-р сарын 15 хүртэл тус аймгийн уул уурхай бүхий сумдын нутаг  дэвсгэрт Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны тухай багц хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар 7 сумыг хамарсан Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа, тэсэрч дэлбэрэх бодис, тээвэрлэлт, гаалийн хяналтын талбайн чигэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ажуйн нэгж байгууллагууд нийт 91 аж ахуй нэгж байгууллагад хүрч ажилласан бөгөөд хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх өндөр эрсдэл бүхий 3 уурхайн үйл ажиллагааг зогсоож, үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 1, зам тээвэрлэлтэй холбоотой 2 аж ахуйн нэгж, 2 байгууллагын үйлдвэрийг лацдан зогсоож, зөрчил гаргасан 81 аж ахуй нэгжийг зөрчлийн тухай хуулийн дагуу 156,300,000 төгрөгөөр торгож, 675 заалт бүхий 45 албан шаардлага, 105 заалт бүхий 21 зөвлөмж, 3 акт үйлдсэн.

Дээрх арга хэмжээ тооцсон аж ахуй нэгжүүд холбогдох яамдаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан боловч Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг удаа дараа зөрчин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд нөлөөлөх өндөр эрсдэл үүссэн тул холбогдох хуулиудын дагуу арга хэмжээ авч ажиллаа.

Цаашид МУ-н шадар сайдын баталсан 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Гүйцэтгэлийн хяналт шалгалтуудыг үргэлжлүүлэн хийж ажиллана.

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »