Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг Монголчууд өөрсдөө барьж дуусгалаа

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж өчигдөр /2019.05.22/ дуусгалаа. Одоо холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажлыг төмөр замчдын баяр наадмын өмнө дуусгахаар шамдаж байгаа тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай. Замын урт нь 27.7 км. Төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай ажээ. Дэд бүтцийн ажлыг 2018 оны зургаадугаар сард эхлүүлсэн юм.

Төмөр замын замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй ажилтан, зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтайгаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »