Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа гэсэн мэдээлэл авснаа хэллээ. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй бөгөөд АТГ шалгаж байгаа гээд “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ.

“Оюу толгой” гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, АТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан талаарх хардалтын тухайд “Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан тул би хууль хяналтын байгууллагуудаас тодруулахад одоогоор тийм асуудал албан ёсоор ирээгүй, шалгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч иргэд хардах эрхтэй тул цаашид энэ талаар хянаж шалгах байх” гэлээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »