“Рио Тинто” Монгол Улсад төлөх ёстой 230 сая $-ын татвараас зугтсан баримтыг илчлэв

Өнгөрсөн сард  Монголын Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын актыг тавьсан. Харин Туркойз Хилл торгуулийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа.  Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл  “Рио Тинто” групп болон тус группын Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг охин компани “Turquoise Hill Resources Ltd.” Канад, Монголд 700 сая ам.долларын хохирол учруулсан гэж Голландын SOMO групп мэдээллээ. 700 сая ам.долларын 470 сая нь уул уурхайн хүнд механизм худалдаж авахтай холбоотой асуудлаар Канад улсад учруулсан хохирол, 230 сая нь Монгол Улсад учруулсан татварын хохирол гэсэн байна. 
Энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа “Рио Тинто” группын Лондон дахь төлөөлөгч мэдэгдэл гаргаж, SOMO группын дүгнэлтийг алдаатай гээд “Оюутолгой бол Монгол Улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг, 2010-2017 онд нийтдээ 1.8 тэрбум ам.долларын татварыг Монгол Улсад төлсөн” гэсэн мэдэгдэл хийжээ.Энэхүү мэдээллийг гаргасан SOMO групп нь Голландын Засгийн газар болон Европын холбооноос санхүүжиж, Үндэстэн дамнасан корпорациудын санхүүд задлан шинжилгээ, дүгнэлт хийх чиг үүрэгтэй ашгийн бус байгууллага юм байна.

Эх сурвалж: http://chuhal.mn/r/30033

Check Also

Southern Copper to splash $2.5 billion on Peru project

Southern Copper Corp was declared the winner on Tuesday of the Peruvian government’s first auction of …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »