Хөгжлийн банкны тэргүүнд дэд захирал, газрын захирлыг сонгон шалгаруулах зар

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 1ний өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал, газрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулт   зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Энэхүү сонгон шалгаруулалтын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах чадвартай Тэргүүн дэд захирал, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, Хяналт шалгалт, тамгын газрын захирлыг гадаад, дотоодын иргэдээс сонгон шалгаруулахад оршино.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах нийтлэг шаардлага

МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тавигдах дараах шаардлага:

  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  • Ял шийтгэлгүй байх;
        • Банк санхүү, эдийн засгийн, инженерийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
        • Төрийн болон бизнесийн байгууллагад 2-оос доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх;
        • Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон удирдлагын чадварыг хангаж ажиллах чадвартай байх;
        • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах өндөр чадвартай байх.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах тусгайлсан шаардлага

Тэргүүн дэд захирал:

  • Банк санхүүгийн чиглэлээр магистраас дээш зэрэгтэй байх;
        • Банк санхүүгийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх;
        • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх (Бусад хэлний мэдлэгтэй бол нэмэлт давуу тал болно);

Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал:

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх;
        • Банк санхүүгийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх;
        • Банкны зээлийн үйл ажиллагаа, эрсдэлийн чиглэлээр 1-с доошгүй жил ажилласан байх;
        • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал:

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх;
        • Банк санхүүгийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх;
        • Банкны зээлийн үйл ажиллагаа, эрсдэлийн чиглэлээр 1-с доошгүй жил ажилласан байх;
        • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал:

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх;
        • Банк санхүүгийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх;
        • Санхүүгийн удирдлагын чиглэлээр 1-с доошгүй жил ажилласан байх;
        • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

Хяналт шалгалт, тамгын газрын захирал:

  • Төрийн болон бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх;
        • Төрийн болон бизнесийн байгууллагад 5-аас доошгүй жил, үүний дотор 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага, туршлагатай байх;

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчид дор дурдсан материалыг бүрдүүлэн ирүүлж, бүртгүүлнэ.

Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  3. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. 4х6 см хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  8. Монголбанкнаас “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;
  9. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай шүүхийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт;

 

Жич: Сонгон шалгаруулалтад оролцох гадаадын иргэн нь энэ зүйлийн 8,9-д заасан тодорхойлолтыг тухайн улсын ижил төрлийн төрийн байгууллагаас авсан байна

 

Тав.Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь материалаа 2017 оны 06 дугаар сарын 07ны өдрийн 12:00 цагаас өмнөдоорх хаягаар өөрийн биеэр, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсхүл баталгаат шуудангаар,заасан хугацаанд багтаан ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр ирүүлсэн оролцогчийн материалын бүрдэл, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж бүртгэнэ. Материал дутуу ирүүлсэн оролцогчийг бүртгэхгүй болно.

 

Зургаа. Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, 12 давхарт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны  1211  тоот өрөөнд хүлээн авна.

Асууж, тодруулах зүйлсийн талаар 70130518-711 дугаар утсанд хандана уу.

Жич: Сонгон шалгаруулалтын материалыг буцаан олгохгүй.

 

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Check Also

Xanadu Mines cashed up and working to unlock the value at Kharmagtai Share

Xanadu Mines Ltd’s (ASX:XAM) accelerated exploration has extended the footprint of the Kharmagtai Copper-Gold Project …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »