Монголбанк 14.4 тонн алт худалдан авчээ

Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм.

Алт үйлдвэрлэгчид оны эхний хагаст ердөө 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс 11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна.

Ирэх жил Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал бий. Алтны салбарыг дэмжих 256 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдэх нь чухал бөгөөд санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан олгох талаар яригдаж байгаа юм.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »