Монголын хоёр толгой хөдлөх үү, хөлдөх үү?

zambia-goes-after-first-quantum-over-layoffszaluu_54c6e14c7e3b8_1
Удтал дуншсан Оюу Толгой, Таван Толгой шийдлээ олох дөхсөн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугих боллоо. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед эрдэнэс өлгийдсөн хоёр ордоо одоо л хөдөлгөж эхлэх нь гэсэн энэ мэдээллийн цаана бодит байдал ямархуу байгаа бол. Энэ талаар skynews.com. au-д дурдсаныг товчхон сийрүүлье.
“Рио тинто”-гийн тэргүүн долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардаж буй Оюу Толгой төслийн зардал нэмэгдэхээр байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь “Рио Тинто’’-гийн ерөнхийлөгч Сэм Уолш ийнхүү мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хоёр тал шийдвэрлэх асуудлаар уулзалдсан” хэмээсний дараа тэрбээр ийнхүү хэлсэн юм. Хөрөнгө оруулалтыг нэмэх төлөвлөгөө хоёр жилийн өмнө яригдаж эхэлсэн ч татварын өр, зардлын хэт өсөлт зэрэг нь гацаасаар ирсэн билээ.

Иймд энэхүү өөрчлөлт нь улс орных нь эдийн засаг болоод гадаадын хөрөнгө оруулалтыг илт сайжруулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд найдаж байгаа юм гэжээ.

Энэ зуур Таван Толгой дээр ч томоохон өөрчлөлт хүлээж байсан гадаадынханд Монголын Засгийн газар өөр нэгэн мэдээ барилаа. Энэ тухай “Mining.com”-д нийтэлсэн “Монгол Улс нүүрснийхээ гол уурхай дахь гадаадын фирмүүдийн хэлэлцээг зогсоолоо” гарчигтай нийтлэлийг сийрүүлэн хүргэе.

Удтал хүлээгдсэн Оюу Толгойн зардлыг өсгөх талаар “РиоТинто” мэдэгдэл гаргасны дараахан Азийн улс орнуудын удирдагчид бас дахин шинэ мэдээлэлтэй нүүр туллаа.

Учир нь яг энэ цаг үед Монгол Улсын парламент Хятадын хилийн ойролцоо орших нүүрсний баян бүрд гэгддэг Таван Толгойг гадаадынхантай хамтран олборлох хэлэлцээг цуцалсан юм. “Ройтерс”-ийн мэдээлснээр эцсийн шалгаруулалтад Хятадын “Шиньхуа энержи”, Японы “Сумитомо корпораци” үлдээд байсан билээ.

Төрийн өмчит “Таван Толгой” компани ордын лицензийг эзэмшдэг бөгөөд Хятадын “Чалко” компанид 150 сая ам.долларын өртэй юм. 2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс АНУ-ын томоохон компани болох “Пийбоди энержи” болон Хятадын “Шиньхуа”, Орос-Монголын хамтарсан корпорацийн хэлэлцээг ч мөн буцаасан юм.

Гэвч үүнээс хоёрхон сарын дараа тэд өөрсдийгөө ялагчид хэмээн зарлаж байв. Харин бусад өрсөлдөгчид болох Бразил, Энэтхэг Өмнөд Солонгосын талууд дургүйцлээ илэрхийлж, харин Японы тал “Хэтэрхий харамсалтай байлаа” гэсэн үгээр монголчуудтай салах ёс хийсэн юм.

Уг нь энэхүү төслийг урагшлуулж, хөл дээр нь босгох гол хувь нэмрийг гадаадын санхүүжилт шийдэх байлаа. Учир нь Таван Толгой нь дэд бүтцээс хол алслагдсан газар байрладгаас гүнд нь байгаа үнэт “түлш”-ийг дэлхийн зах зээл дээр гаргах зам дутагдаж байгаа юм. Үүнээс гадна энэ орд газар нь ус, эрчим хүчээр хангагдаагүй гэдгийг ч санах хэрэгтэй.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр манай улс дахь уул уурхайтай холбоотой үйл явцыг хэрхэн тайлбарласныг цухас хүргэхэд ийм байна. Ямартаа ч гадаадынхан биднийг ашигт малтмалын баян бүрд болсон хоёр толгойгоо хөдөлгөх үү, “хөлдөөх” үү гэдгийг анхааралтай ажиглаж байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »