Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

62217d_MPA_PHOTO-9652_x800

“Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ” сэдвийн хуралдаанд панелистаар оролцож буй бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Алтан Дорнод Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганболд

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Би алтны салбарыг төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд хүндрэлтэй олон зүйлс байж ирсэн. Энэ хүндрэлүүд сүүлийн 2014-2015 онуудад эрчимтэй засрах шинж, төлөвтэй.

Олон нийт мэдэж байгаа байх. Чухал чухал шийдвэрүүд гарч байгаа. Нэгдүгээрт 2014 оны нэгдүгээр сард алтны татварыг тодорхой хэмжээгээр бууруулснаар алтны нийлүүлэлтийг огцом өсгөж чадсан.

2014 онд МУ-ын хэмжээнд дотоодын компаниуд 13 тонн алт буюу 520 сая долларын валют үүсгэж чадсан байгаа. Саяхан бас хоёрдугаар сард батлагдсан урт нэртэй хуулийн зохицуулалтыг хийснээр 200 гаруй лицензийн талбайд 130 орчим тонн алтны нөөц ашиглагдах боломж үүсч байна. Мөнгөн дүнгээрээ тав гаруй тэрбум долларын бодит бололцоо эдийн засагт бүрэн бий болж байгаа.

Асуудлуудын тухай ярихад гурван минутанд багтахааргүй их байна.

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

Үнэхээр бид уул уурхайн салбартаа буруу бодлого явуулж ирсэн нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл мөчлөг дагасан бодлого явуулж байж. Үнэ өсөөд ирэхээр янз бүрийн татварууд тавьж байсан. Энэ болохгүй ээ.

Өнөөдөр Монгол  Улс зэс, нүүрсээрээ том тоглогч болох боломж бүрэн байна. Энэ боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь бидний мөчлөг дагасан бодлогоос болж байна.

Урт хугацааны уул уурхай хэрэгтэй. Энэ нь цаанаа ямар үр ашигтай болохыг уул уурхайгаас ханган нийлүүлэгчид нь илүү Монгол Улсдаа, эдийн засагтаа үлдээдэг юм.

Нэг жишээ хэлэхэд Австрали улс өнөөдөр уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүний экспортоороо толгой цохиж байгаа. Гэтэл экспортын нийт орлогыг нь жагсаагаад харахаар эхний аравт нь Professional Service буюу хүн нь толгойгоо зарж мөнгө олдог чиглэл нь өндөр байгаа.

Таван Толгойд нүүрсний уурхай бий болсноор Монголын өрөмдлөгийн компаниуд нэлээн чадвартай болсон. Тэд Конгод, Казакстанд, ОХУ-д өрөмдлөг хийгээд экспортын орлогыг Professional Service-ээрээ хийгээд эхэлсэн.

Монголын консалтинг компаниуд Казахстан, Хятадад уул уурхайн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн байна.

Энэ уул уурхай гэдэг бол эдийн засаг тэлэх үндсэн суурь гэдгийг ойлгоод Professional Service-ийг хөгжүүлэхэд нь том компанийг дэмждэг байх хэрэгтэй.

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Миний зүгээс нэг зүйлийг хэлэхэд олон нийт маань уул уурхайн комданиудыг аймшигтай, мангасууд, нэг юмыг нь авчих гээд байна, юу авах гээд байгаа нь тодорхойгүй, гэхдээ маш их тоогоор хэмжигдэх юм авах гээд байна гэсэн тийм хүлээлттэй байдаг. Энэ бол зөвхөн Монголын нийгэмд биш юм шиг байгаа юм.

Уул уурхайн компаниуд энэ асуудал дээр ажиллах хэрэгтэй юм шиг. Яагаад гэвэл бид нэг талдаа салбарынхаа зовлон жаргалтай хутгалдсаар байгаад салбарын маань зовлон жаргалыг ойлгодоггүй хүмүүст мэдээлэл өгөх, хамтарч ажиллах нь зөв. Тэр нь PR хийгээд байна гэсэн үг биш. Бодитой мэдээллийг өгөөд түүн дээр нь олон нийт эрүүл ухаанаар дүгнэлтээ хийх боломжтой.

Жишээ нь зурагтаар нэг нөхөр гарч ирээд Дорноговьд Фукушиматай адилхан цацраг дэлгэрсэн байна гэд пал хийтэл нь зарлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь бүгд үнэн юм шиг хүлээж аваад байна. Тийм мэдээг цацаад байх шаардлага байгаа юу гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бодмоор. Бүгдээрээ зөв, үнэн мэдээллийг харж, дүгнэж, тэрийгээ түгээж байх хэрэгтэй юм шиг.

Хариуцлагатай хандах шаардлагатай юм шиг харагдаад байгаа юм л даа. Тэгэхгүй бол дандаа сенсаацилсан муу мэдээнүүд нь уул уурхайн салбар руугаа чиглээд байдаг.

Иймэрхүү л бие биедээ итгэдэггүй болчихоод байна гэдгийн онцолмоор байна.

Эх сурвалж

http://www.ikon.mn/n/fpc

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

5 comments

  1. Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгойн ордын хувь заяа Оюутолгойн ордын араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  2. Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  3. Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  4. Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  5. Хатагтай Елена

    Эрхэм хүндэт зээл хайгчид

    Хэрэв та ямар ч санхүүгийн бэрхшээл байдалд байна уу? Та өөрийн бизнесээ эхлэх гэж хүсэж байна уу? Энэ нь зээлийн компани нь амьдралд нь санхүүгийн бэрхшээлтэй, ядуу болон хүмүүст туслах цорын ганц зорилгоор дэлхий даяар хүний эрхийн байгууллагууд тогтоосон байна. Хэрэв та зээл авах хүсэлтэй байгаа бол, зээл авах нь одоо өргөдөл, и-мэйл доор дэлгэрэнгүй мэдээллийг буцааж бидэнд авах: elenanino07@gmail.com

    нэр:
    Зээлийн хэмжээ шаардлагатай:
    Зээлийн хугацаа:
    Гар утасны дугаар:

    Бурхан адислах та бүхэнд баярлалаа
    Хатагтай Елена

Leave a Reply to Anonymous Cancel reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »