“Оюутолгой “ компани 3000 гаруй монгол ажилчдыг бэлтгэнэ

oyutolgoi“Оюутолгой” компани 2010 оноос эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудаар дамжуулан ажиллах хүчнээ шигшин авчээ. Тус компани өнөөдрийг хүртэлх хугацаанд 400 орчим монгол ажилтныг өөрсдийн сургалтын бааздаа бэлтгэн 300-г нь үндсэн ажилтнаар авсан байна. Харин үндсэн ажилтнууд нь  Орхон аймаг дахь Технологийн сургууль, Дархан-Уул аймгийн Политехникийн коллежи, Дорнод аймаг дахь Техник технологийн коллежи, Вагнер Ази, Трансвест зэрэг сургуулиудад гол төлөв баяжуулалтын оператор, баяжуулалтын тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин, цахилгаан тоног төхөөрөмжийн техникч, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлээр хоёр жил сурсан суралцагсад аж. Одоогоор компанийн дэргэд 28 залуу суралцаж байгаа бол Трансвест сургалтын төвд 33 залуу суралцаж байгаа гэнэ. “Оюутолгой” компанийн хувьд мэргэжилтэй ажилтнаа дөрвөн жил сургаж, улмаар үндсэн ажилтнаар авах бодлого барьдаг. Гэхдээ суралцагч үнэхээр чадварлаг суралцаж байвал дөрвөн жил сургана гэсэн хатуу дэг барихгүй” гэдгийг “Оюутолгой” компанийн Сургалтын албаны ахлах ажилтан н.Энхбаатар мэдээлсэн байна.

Үйлдвэрлэлийн дадлагыг суралцагсад хамгийн орчин үеийн техник дээр гүйцэтгэж, тухайлбал, хүнд машин механизм барих жолооч автомат машин дээр сууж, яг уурхайн зам дээр явж байгаа шиг дадлага сургуулилт хийдэг ажээ. Үүнийхээ хажуугаар англи хэлний сургалтад давхар хамрагддаг.  “Оюутолгой” компани Австралийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Монголын Мэргэжил сургалтын зарим нэг сургуулиудад нэвтрүүлэхээр төлөвлөн энэ чиглэлээр ажиллаж эхэлжээ. Тус улсын уул уурхайн чиглэлээр бэлтгэдэг мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдмөн байдаг аж. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлээр тэргүүлэх зэрэгт ордог Австрали улсын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн тус компани нь үйлдвэрлэл эхэлснээс хойшхи таван жилийн хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн ажиллах хүчний монгол ажилчдын эзлэх хувийг 90 хувьд хүргэх, мэргэжлийн болон мэргэшсэн ур чадвартай 3000 гаруй ажилтныг сургаж бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Check Also

Xanadu Mines cashed up and working to unlock the value at Kharmagtai Share

Xanadu Mines Ltd’s (ASX:XAM) accelerated exploration has extended the footprint of the Kharmagtai Copper-Gold Project …

One comment

  1. Холбоо барих утасны дугаар байгаа юу ?

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »