Рио Тинто шинээр томилогдох Монгол Улсын Ерөнхий сайдад итгэж байна уу?

TRQ-gallery-Dec-13-01

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монгол Улсын Ерөнхий сайд огцорсон нь Оюу толгойн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж болохыг дурджээ.

Үүгээр ч зогсохгүй тэрээр Хятадын Блүмберг телевизд өгсөн ярилцлагадаа дараагийн удирдагчид итгэж буйгаа илэрхийлээд, нөхцөл байдал илүү дээрдэх байх гэсэн байна. Мөн төслөө хэрэгжихийг хүлээж буй олон хүмүүст боломж нээгдэж байна гэдгийг онцолсон.

Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч Туркис Хилл Ресурсын хувьцааны ханшид өчигдөр буюу АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг урьдчилсан байдлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сонгосны дараа эерэг үзүүлэлт гарчээ.

Засгийн газар огцорсонтой холбоотой өнгөрсөн долоо хоногт Туркис Хилл Ресурсын хувьцааны ханш  6.5 хувиар унаж байсан бол одоогийн байдлаар 5.64 хувиар өссөн байдалтай байна.

Туркис Хилл Ресурсын хувьцааны ханш 11.06-11.12-ны байдлаар: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛАХ БОЛОМЖТОЙ/

Энэ нь Монголын улс төрийн зүтгэлтнүүд Засгийн газраа огцруулсны дараа ямар нэгэн хямрал дагуулахгүй дараагийн удирдагчийг сонгосонтой холбоотой гэж гадны хэвлэлүүд дүгнэжээ.

Урьдчилсан байдлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сонгогдоод буй Р.Амаржаргал нь туршлагатай эдийн засагч гэдэг утгаараа тэдэнд илүү найдвар төрүүлсэн байна.

Эх сурвалж: Mining, SMH

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

7 comments

  1. amarjargaliin PR bna, gadniihand hen bh ni hamaagui, erguu tulug bval bur ch zugeer, altanhuyag bodlogoo nam barij bsan uchraas gadnii gahainuudad gai bolj bsan

  2. Олон улсын уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах 3 төрлийн үндсэн гэрээний төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (ордыг үнэлх хэлбэр) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд улсад асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, улс хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад захиран зарцуулах гэрээ), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг улсад хүлээлгэн өгөх гэрээ ). Харин манай улсад бол олон улсын уурхайн эрх зүй бус, гадаад дотоодын олигархиудын эрх зүй үйлчлэх юм. УИХ үүнийг засдаг ч болоосой.

  3. Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  4. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

    • Jeg tror, jeg kunne blive gode venner med Kyle-Anne Shiver. Det eneste beklagelige er, at GWB’s rÃ¥dgivere burde have vidst, at det er umuligt at etablere demokrati i vestlig forstand i en overvejende muslimsk befolkning. Derfor burde der aldrig have været indsat landstyrker, men udelukkende anvendt proeicsiÃnsbombning¦r.

    • Do you remember the 2008 Olympics? When Chinese officials impassively and systematically forged birth documents so that ultra-nimble 13-year-old gymnasts could participate in 16-and-older events? And then the whole world watched on TV and was treated to a fat middle finger in the form of a prepubescent gymnast?That's kinda what the CCP does: it's an ethos. It's why I don't trust the Shanghai PISA results. At the very least, if there was no tampering with the test itself, or outright cheating during the examination, then they probably still managed gerrymander the set of students sitting for the exam.

  5. Ça manque un peu de contradiction, tout ça.Y’a pas quelqu’un qui pourrait être « contre la popueis&nbsÃ;&raq©o; ? Ça doit bien exister (c’est louche, sinon, un sujet qui fait l’unanimité).

Leave a Reply to car insurance Cancel reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »