“Оюу Толгой”-н татварын асуудалд талууд тохиролцоонд хүрчээ

2013-05-23oyutolgoi

“Оюу Толгой” төслийн ил уурхайн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа билээ.

Харин хоёр дахь шатны буюу далд уурхайн санхүүжилт зэрэг хэд хэдэн асуудалд Монгол Улсын Засгийн газар болоод хөрөнгө оруулагчид нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсаар өдий хүрсэн билээ.

Тэгвэл өчигдөр хоёр талын өндөр албан тушаалтнууд уулзан төслийн татварын асуудлыг шийдсэнээр далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой болсон талаар Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өөрийн албан ёсны твиттер хуудастаа мэдээлжээ. 

Энэхүү уулзалтын талаар албаны эх сурвалжууд мэдэгдэхдээ “Татварын асуудлыг шийдэх тал дээр хоёр тал нэгдсэн байр суурьт хүрч чадсан. Гэхдээ энэ бол тохиролцоо, харилцан ойлголцол байсан. Одоо албан ёсоор шийдвэр гарах ёстой” гэв.

dedsaid

Check Also

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »