Хөшөөтийн уурхайн нүүрсийг “Shin Jian Lu Di Van” компани олборлоно

Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Мо Эн Ко” компани тус уурхайгаас нүүрс олборлох компаниа сонгож, өнгөрсөн даваа гаригт гэрээ байгуулжээ.

БНХАУ-ын Шинжаанд нүүрс олборлож байсан туршлагатай “Shin Jian Lu Di Van” хэмээх компани Хөшөөтөөс нүүрс олборлох, ачих, тээвэрлэх үйлчилгээг гурван жилийн хугацаанд хариуцах болсныг “Мо Эн Ко” компани Хонконгийн хөрөнгийн биржид хаягласан мэдэгдэлдээ дурдсан байна.

Жилд хоёр сая хүртэл тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Ховдын Дарви суманд, нүүрс угаах үйлдвэрийг Шинжаанд байгуулаад байгаа “Мо Эн Ко” компани энэ оны дөрөвдүгээр улирлаас экспортын нүүрсний олборлолтоо эхлүүлэхээр зэхжээ.

“Shin Jian Lu Di Van” компани нь 2000 оны наймдугаар сард байгуулагдсан, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж. Гэрээт олборлогчийн төлбөрийн тухайд олборлосон нүүрсний хэмжээнээс хамаарах бөгөөд 2014 онд 1.7 сая ам.долларын үйлчилгээний төлбөр төлөхөөр тооцоолоод байгааг “Мо Эн Ко” тэмдэглэжээ.

Дашрамд сануулахад, Хөшөөтийн уурхайн нүүрсний нөөцийг JORC стандартаар 141.5 сая тонн хэмээн тооцоолоод байгаа.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »