Уул уурхай: Улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувийг бүрдүүлж байна

 

 

Bb8652 nuurs glencore xstrata x800

Уул уурхайн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81% -ийг дангаараа бүрдүүлдэг.

2014 оны эхний хагас жилийн байдлаар Уул уурхайн салбарын татварын орлогоор Улсын төсөвт 481.2 тэрбум төгрөг төвлөрөөд байна.

Энэ оны  оны эхний хагас жилийн байдлаар

  • зэсийн баяжмалын үйлдвэрлэл 479.9 мянган тонн
  • нүүрсний үйлдвэрлэл 11.7 сая тонн
  • алтны үйлдвэрлэл 3.0 тонн
  • хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 159.5 мянган тонн
  • төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.7 сая тонн
  • цайрын баяжмалын үйлдвэрлэл 46.8 мянган тонн
  • газрын тосны үйлдвэрлэл 3.6 сая баррелд хүрээд байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулхад өсөлттэй байгаа УУ-н үйлдвэрлэлүүд:

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.4 сая тонн нүүрс, 583.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.7 мянган тонн молибдений баяжмал, 2.5 тонн алт, 138.4 мянган тонн жонш, 2.6 сая тонн төмрийн хүдэр, цайр 45.4 мянган тонн цайр, 3,4 мянган баррел газрын тос экспортлоод байгаа ажээ.

Монгол банкинд одоогийн байдлаар 4.1 тонн алт тушаагаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал 65.5%-иар өссөн үзүүлэлт юм. 

Газрын тосны хэрэг эрхлэх газар энэ жил 782,6 мянган тонн газрын тос олборлож, экспортолно хэмээн төлөвлөжээ.

Энэ сарын 16-ны байдлаар 488 мянган тонн газрын тос олборлож, 458 мянган тонн түүхий тос экспортолж, төлөвлөгөөний гүйцэтгэл 58.63 хувьтай байна. 

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »