Алт, зэсний эрэлт буурч үнэ нь унажээ

Алт зэсний үнэ буурсаар байна. Тодруулбал:  Өнгөрсөн долоо хоногт 1306 ам.долларт хүрч байсан алтны ханш унци тутамдаа 12 ам.доллараар буужээ. Нэг унци алт өчигдөр 1294 ам.долларын үнэтэй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор алтны эрэлт буурч ханш нь унасан байна.

  Мөн мөнгөний ханш энэ сарын дундаас нэг трой унци нь 19.90 ам.доллар байсан бол өчигдөр 19.38 ам.долларт хүрчээ. Мөн хөнгөн цагааны   үнэ  долоо хоногийн өмнө 0.797 ам.долларт хүрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 0.785 болж буурчээ. Харин энэ сарын эхэнд 6625 ам.долларын үнэтэй байсан зэс өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар 6950 ам.долларт хүрч, тонн тутамдаа 325 ам.доллараар өсчээ. Мөн нүүрсний үнэ энэ сард тогтмол өсч нэг тонн нь 70 ам.долларт хүрчээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »