Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүй

2013-05-28uul uurhai

УИХ-д өргөн мэдүүлсэн стратегийн ордод шинээр нэмэх ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хаслаа хэмээн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Energy Corporation буюу “МоЭнКо” компани албан ёсоор мэдэгджээ.

Тус компани энэхүү мэдэгдлээ өнгөрсөн баасан гаригт гаргасан байна.

Стратегийн ордод шинээр Гацуурт, Цайдам нуурын ордыг нэмэх тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм.

Өмнө нь дээрх хоёр ордоос гадна Хөшөөт болон газрын ховор элементийн 4 ордыг стратегийн ордод шинээр нэмэхээр төлөвлөж байсан ч “Сентерра гоулд” болон “Цэцэнс майнинг энержи” компани стратегийн ордод орох хүсэлтээ ирүүлснээр дээрх хоёр ордыг стратегийн ордод оруулахыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад байгаа юм.

Хөшөөтийн ордыг эзэмшигч “Мо Эн Ко” компани нь Ховд аймгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, ирэх сараас олборлолтын ажлаа сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Энэхүү мэдээлэл гарсны дараа өнөөдөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 20 гаруй хувиар өсөөд байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »