“Роснефть” компани манайд нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний үнээ буулгах эсэх талаар хэлэлцээр хийгдэж байгаа талаар манай сайт мэдээлсэн. Энэ асуудлыг хэлэлцэхээр Газрын тосны газрын удирдлагууд тавдугаар сарын 12-ны даваа гаригт тус улсыг зорьсон. Хэлэлцээр хийхээр явсан хүмүүс энэ сарын 16-ны баасан гаригт эргэн ирсэн ч “Роснефть”-ийн талтай тохиролцоонд хүрээгүй байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад өнөөдөр Газрын тосны газрын төлөөлөгчид уг асуудлаар ОХУ-ын Санкт Петербург хотыг дахин зорьж байгаа гэнэ.
Check Also
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …