Дотооддоо ган үйлдвэрлэнэ

gan

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 700 сая долларын хөрөнгө оруулалт хийж, ангижруулсан төмөр боловсруулах төсөл хэрэгжиж эхэлжээ.

Одоогоор 89 сая долларын бүтээн байгуулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Ингэснээр бүх төрлийн үйлдвэрт өргөн ашиглагддаг ган бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох юм.

Жилд 280-290 мянган тонн гангийн хэрэглээтэй байгаа манай улс бүх ган бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Хадаас, төмөр утас, төмөр замын рейлс, байшин барилгын бүх ган бүтцүүдийг импортоор авч байна. Хэрэв төмөрлөгийн үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжвэл эдгээр ган бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн эдийн засагт хэмнэлт авчрах юм.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »