Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ”нууц бодлого”-ыг ард түмэнд ил болгохыг шаардлаа

man_big

Өнөөдөр УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр “эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монголын үүц болсон орд газруудыг гадныханд өгч эдийн засгаа тэтгэх нь өнөөдөртөө ашигтай ч ирээдүйдээ ихээхэн хохиролтой болохыг сануулав.

Түүний тайлбарлаж байгаагаар бол Хөшөөт, Хотгор, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Цайдамнуур, Гацууртын орд газруудыг “урт нэртэй хууль”-ийн хүрээнд ашиглахыг хориглоод байсан юм. Гэтэл эдгээр орд газруудыг стратегийн орд газар гэсэн ангилалд оруулж хуулийн хаалтаас гарган гадныханд худалдах гэж байна. Энэ бол Монгол Улс дахиад “18 настай 7 охин”-оо гадныханд найр тавин өгч байгаатай адил буруу зүйл гэсэн тайлбарыг хийлээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хилийн зурвас, дархан цаазат болон төрийн тусгай хамгаалалтай газар нутагт байрших олон орд газрыг ашиглахаар улайрч байгаа нь улс эх орны эрх ашигтай нийцэхгүй байгааг сануулав. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн бүрхэг бодлогыг олон нийтэд ил тод болгох, Монгол орны хувь заяатай холбоотой томоохон орд газруудыг ашиглах, гадныханд өгөх үйл явцыг ард түмэнд нээлттэй байлгахын тулд хэвлэлийн бага хурал хийлгэж байгаагаа тайлбарлав. Хөшигний ард парламентын хяналтаас зугтуулах санаархал бүхий үйл ажиллагаагаа зогсоож, ашигт малтмалын бүхий л бодлогод ард түмний оролцоог хангах ёстойг онцоллоо.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Ш.Раднаасэд цаашид улс орны хувь заяа, ард түмний амьдралтай холбоотой томоохон орд газруудын талаар цуврал мэдээлэл хийхээ мэдэгдэж “Ардчилагчид 1996-2000 оны хооронд эрх барихдаа их хувьчлалд улайрч байсан бол одоо их хувиарлалтад анхаарч байгаагаа зогсоох”-ыг шаардав.
Т.Энхэлээ

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »