Конвейерийн төгс шийдлийг Монголд нэвтрүүлнэ

convere

Уул уурхай, эрчим хүчний салбарт ашиглах Япон улсын “Ёшина раббер индустрал” компанид үйлдвэрлэсэн олон улсын чанарын ISO 9001:2008 сертификат бүхий дэвшилтэд  шинэ технологи болох хүйтэнд тэсвэртэй хуванцар ролек ременийг Монгол Улсад нийлүүлэх албан ёсны эрхийг “Монничикон трейд” ХХК хүлээн авлаа.

Монничикон трейд” ХХК нь анх 2003 онд конвейерийн тоног төхөөрөмжийн импорт худалдаа, засвар үйлчилгээ, зураг төсөл, угсралтын чиглэлээр байгуулагджээ.

Өнгөрсөн хугацаанд  Багануур ХК, Шивээ-Овоо ХК-иудад баригдсан нүүрс бутлан ачих байгууламжуудын ажилд оролцож, засвар үйлчилгээ, ашиглэлт, сэлбэг материалын хангалтын ажлыг гүйцэтгэжээ.

Хамгийн сүүлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур ХК-ний нүүрс бутлан ачих I хэсгийн нүүрс шигшин ялгах өргөтгөлийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан байна. Энэ байгууламжийн ажилд  Япон улсын “Ёшина раббер индустрал” компанид үйлдвэрлэсэн хуванцар ролек, ременийг анх удаа ашиглажээ. Энэ бүтээгдэхүүн нь манай орны эрс тэрс уур амьсгалд бүрэн зохицсон, ялангуяа өвлийн тэсгим 45 хэмийн хүйтэнд хэвийн ажилладаг өндөр технологитой юм байна.

“Монничикон трейд” ХХК нь Япон улсын “Ёшина раббер индустрал” компанийн албан ёсны дистрибютер болсонтой холбогдуулан хүндэтгэлийн үйл ажиллагааг Сөүл ресторанд зохион байгуулж хамтран ажилладаг эрчим хүч, уул уурхайн байгууллагууд, холбогдох яам, гарын төлөөллийг урин оролцууллаа. Энэ үеэр Япон улсын “Ёшина раббер индустрал” компанийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж үзүүллээ.

 

 

Check Also

Rio Tinto’s Turquoise Hill Declares Force Majeure At Mongolian Mine

LONDON (Alliance News) – Canadian-listed Turquoise Hill, 51% owned by miner Rio Tinto PLC, on …

One comment

  1. би монгол хүн

    урьд нь байгаагүй техникийн шийдэл бий болсон шиг мэдээлэх юм налайхын далд уурхай газрын 250 метрын гүнээс газрын гадрага хүртэл иж бүрэн конейверийн системтэй байсан юм

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »