НАРИЙН царигтай төмөр зам Монголд шаардлагагүй. ӨР болохын нэмэр

tomorzam

Монголын Төмөр замын ҮЭХолбоон дарга Х.Эрдэнээ салбар ҮЭХороон дарга нарын хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний үзэж буйгаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас УИХ-д өргөн барьсан Тавантолгой-Сайншанд АҮПарк чиглэл дэх нарийн царигтай төмөр зам барих асуудлыг дэмжихгүй байх нь зүйтэй гэнэ.

Учир нь Монгол Улс төмөр замын түүхэн дэх 65 жилийн хугацаанд 1520 мм буюу өргөн царигийн төмөр замаар өдийг хүртэл хөгжөөд ирсэн бөгөөд цаашид барих төмөр замаа ч энэ горимоор үргэлжүүлэх нь ашигтай гэсэн юм.

Монголын Төмөр замын ҮЭХолбооны дэд дарга Ч.Батчулуун хэлэхдээ “Өнөөдөр бид Тавантолгойгоос нэг тонн нүүрсийг 34 доллараар гаргаж байна. Нүүрсээ ийм бага үнээр худалдаж байж маш өндөр үнэтэй нарийн царигийн төмөр зам тавина гээд байгааг ойлгохгүй байна.

Эцэст нь яах уу? Монголын ард түмэнд л өр болж үлдэнэ гэдгийг санах хэрэгтэй.

Нэг км нарийн царигтай төмөр зам тавихад нэг сая доллар шаардлагатай. Ингээд бодохоор бид хэчнээн тонн нүүрсээ гадагш гаргах хэрэгтэй болох уу, бодоод үз. За яахав өр зээл тавиад  ч болов барьдаг юм байж.

Эцэст нь яах уу? Монголын ард түмэнд л өр болж үлдэнэ гэдгийг санах хэрэгтэй” хэмээсэн юм.

Нөгөө талаас нарийн царигийн төмөр зам барих асуудлыг эсэргүүцэж байгаа бас нэг шалтгаан нь манай улсын дотоодын төмөр зам бүгд өргөн царигтай аж.

Иймд Тавантолгой дахь төмөр замыг өргөнөөр баривал өртөг багаас гадна хожим ашиглахад ямар ч асуудалгүй юм байна.

Харин Төмөр замын Машин зам станцын ҮЭХ-н дарга Б.Баатархүү хэлэхдээ “Тэгж л их нарийн царигийн төмөр зам барих шаардлага байгаа юм бол Тавантолгойгоос цааш БНХАУ руу гарах 235 км замд тавихад л болно” гэлээ.

Төмөр замчдын төлөөлөл ийнхүү мэдэгдсэн бөгөөд төмөр зам, нарийн царигийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлага байгааг төр засгийн өндөрлөгүүдэд уламжилсан билээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »