Оюутолгой 108 сая долларын орлого олжээ

TRQ-gallery-Dec-13-01

“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны нэгдүгээр улирлын тайлангаа гаргажээ.

Нэгдүгээр улиралд нийт 50.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.3 сая доллараар буурчээ.

Тус компанийн 66 хувийг эзэмшигч “Оюутолгой” компани 2014 оны нэгдүгээр улиралд 102,900 тонн зэсийн баяжмал буюу 25,300 тонн зэс үйлдвэрлэжээ.

Үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин өссөн ч өмнөх улирлаас 20 хувиар буурчээ. Үүнээс ойролцоогоор 48,200 тонн зэсийн баяжмалыг борлуулж, 108 сая ам.долларын орлого олсон нь “Оюутолгой” компанийн хувьд шинэ амжилт юм. 5.9 сая долларыг рояалтид төлжээ.

Үүнээс гадна Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтад ч ахиц гарсан байна. 2014 онд үйлдвэрлэх баяжмалын 94  хувь, 2015 онд үйлдвэрлэх баяжмалын 91 хувийг борлуулах гэрээг байгуулж байгаа аж.

Хамгийн анхаарал татсан мэдээлэл нь Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг авах хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 30 хүртэл сунгах захидлыг санхүүжилтэд оролцох 15 банк руу илгээжээ. Үүнээс 14 банк санхүүжилт олгох хугацааг сунгахыг зөвшөөрсөн байна. Үлдсэн нэг банкнаас удахгүй хариу өгөх бололтой.

Check Also

Rio Tinto’s Turquoise Hill Declares Force Majeure At Mongolian Mine

LONDON (Alliance News) – Canadian-listed Turquoise Hill, 51% owned by miner Rio Tinto PLC, on …

One comment

  1. Hi Sir/Madam

    TSX GROUPE OF COMPANIES is manufacturing and exporting steel building materials including steel pipes and

    pipe fittings like elbow,flange, valve ,tee; steel bar,steel angle,steel plate,H beam,U channel, purlin and so on.

    our export market includes Mongolia, Singapore, Malaysia, Australia, Hong Kong, Tai Wan, UAE, India and so on.

    In addition, Erenhot City is one of our biggest domestic market.

    In order to expand our business with Mongolian Market,our boss Mike Ma is visiting Mongolia during your national day

    of this year. He’ll be very happy to visit your company and build up a solid cooperation with you.

    Tel: +86 (22) 68571101

    Fax: +86 (22) 68571102

    http://www.tsxgroupe.com

    TSX Groupe – China Operation

    116 HuLian Zhuang Industrial Estate

    Da Qiu Zhuang, Jing Hai County

    301606 Tianjin,China

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »