- Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан бичиг баримтууд;
- Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
- Газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /эх хувиар/
- Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4-т заасан бичиг баримтууд;
- Агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эдгээрийн түрээсийн гэрээ;
- Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
- Агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээнд заагдсан агуулахын техникийн дүгнэлт;
- Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллаганы тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан бичиг баримтууд;
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан холбогдох шаардлагыг хангаж байгааг нотолсон бичиг баримт;
- Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
- Түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээнд заагдсан түгээх станцын техникийн дүгнэлт;
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль харах бол энд дарна уу.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль харах бол энд дарна уу.