Дэлхийн тэнгисийн нөөц баялгийг хөгжүүлэхэд хамгийн их нөлөө бүхий хурал болох олон улсын тэнгисийн нефть, байгалийн хийн технологийн 45-р бага хурал 5-ны өдөр Америкийн эрчим хүчний нийслэл – Хьюстонд нээлтээ хийлээ. Хуралд дэлхийн 130 гаруй улс орон бүс нутгийн газрын тос, байгалийн хий, тэнгисийн нефтийн 100 мянга гаруй эрдэмтэн, инженер, мэргэжилтэн, худалдан борлуулагч нар оролцжээ.
Дэлхийн хамгийн том цар хэмжээтэй тэнгисийн нефть, байгалийн хийн үзэсгэлэнд нийт 2900 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Үзэсгэлэнд Хятадын 3 том нефтийн компани оролцож, өөрийн онцлогтой бүтээгдэхүүнээ дэлгэн харуулсан нь үзэгчдийн сонирхолыг ихээр татсан байна.
Хьюстоны олон улсын газрын тос, байгалийн хий, технологийн бага хурал нь дэлхийн нефть, байгалийн хийг нээх, олборлох , үйлдвэрлэх салбарын чухал үзэсгэлэн болдог бөгөөд 1969 оноос хойш 45 дахь удаагаа зохион явуулж байна.