“ЗАМайн Сервисиз” ХХК

za.3

 

Бидний  тухай

“ЗАМайн Сервисиз” ХХК

“Марубени” Корпораци болон  “Таван Богд”  Группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны 3-р сард “Хитачи Констракшн Машинери”  Kорпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болон ажиллаж эхэлсэн.

Марубени корпораци нь дэлхийн хэмжээний томоохон  хувийн компаниудын нэг бөгөөд уул уурхайн,эрчимхүч, санхүү хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Таван Богд групп нь 1995 онд байгуулагдсанаасаа хойш монголын тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд одооогийн байдлаар 12 салбар компанитайгаар аялал жуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.

Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, авто самосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан билээ.

Бид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон уул уурхайн салбарт та бүхэнтэй хамтран ажиллаж Хитачи брэндийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг зах зээлд нийлүүлж, гадаад дотоодын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн хамт олноор засвар үйлчилгээг цогц утгаар нь хүргэхэд ямагт бэлэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Монгол улс, Улаанбаатар хот 210136

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсан гудамж-202, Гэгээнтэн цогцолбор, Фидес цамхаг, 11-р давхар

Утас: +976-75773370

Факс: +976-75773380

Email: info@zamineservices.com

 http://www.zamineservices.com

 

Check Also

Xanadu Mines cashed up and working to unlock the value at Kharmagtai Share

Xanadu Mines Ltd’s (ASX:XAM) accelerated exploration has extended the footprint of the Kharmagtai Copper-Gold Project …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »