Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе.
Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 199 ажлын хэсэг гаран ажилласнаас 99 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж одоогоор 100 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 77, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 13 ажлын хэсэг, бусад яамтай хамтарсан 10 ажлын хэсэг ажиллаж байна.
Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
Энэхүү төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн үндсэнзарчмыг хөндөхгүй, мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байхыг мөрдлөг болгосон. УИХ намрынчуулганаараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хөдөлгүүр гэдгийг онцолж тус салбарын бүтээмж өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлсэн.
Тус бодлогод тусгасан зорилтод хүрэхийн тулд одоо байгаа хуульд зохих өөрчлөлт оруулж байгаа юм.Энэхүү хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна.
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;
-Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцэх боломжтой болно;
-Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх,экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;
-Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бусбайгууллагаас олгодог болсноор ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно.
-Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болсноор хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
“Роснефть”-тэй үнийн томъёог шинэчлэн тохиров
2014 оны 4 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “Роснефть” “Роснефть-MMG” компанийн төлөөллүүд Газрын тосны газрын удирдлага болон шатахуун импортлогч компаниудтай уулзалт, хэлэлцээ хийлээ.
ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн ньтус улсын бусад нийлүүлэгчтэй харьцуулахад тээврийн зардлын хувьд хямд байдаг хэдий ч хилийн үнэньөндөр байсан. Иймд Уул уурхайн яам, Газрын тосны газарнийлүүлэлтийг төрөлжүүлэх буюу өөр бусад эх үүсвэрээс хямд бүтээгдэхүүн импортлохбодлого барьж ажилласан. Үүний үр дүнд 2012 оны байдлаар манай импортын зах зээлд “Роснефть” компаниас нийлүүлсэн бүтээгдэхүүний эзлэх хувь 65 байсан бол 2013 онд 34 хувь болжбуурсан байна.
Үүнээс улбаалан Роснефть компаниүнэ бууруулах, бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөх алхмуудыг хийх болсон. Уул уурхайн яам импортлогч компаниудтай зөвшилцөх замаар нэгдсэн нэг бодлого баримталж, ГТГ-аар дамжуулан яриа хэлэлцээг хийж ирлээ. Улмаар2013 оны 3 сарын дэлхийн зах зээлийн үнэд суурилсанбайсанүнийн томьёог Роснефть компанитайшинэчлэнтохирлоо. Ингэхдээ, тустомьёонд Сингапурын биржийн үнэ дээрсуурилахөөрчлөлтхийснээр шатахууны хилийн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой болсон байна.
Асгатын мөнгөний ордын төслийн нэгж байгуулна
Засгийн газрын 2012-2016 онымөрийн хөтөлбөрт стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай тодорхой тусгасан байдаг. Энэ зорилтын хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь баруун бүс нутгийг хөгжүүлэх, экспортыншинэнэртөрлийгбийболгох, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Уул уурхайн яам Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сар 26-ны өдрийн хуралдаанд тусасуудлыг танилцуулсан. Товч танилцуулахад, Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлүүдийг Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК эзэмшдэг. Гэсэн хэдий ч өнөөдөр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх санхүүгийн боломж байхгүй гэдгээ тус компани Уул уурхайн яаманд мэдэгдсэн болно.Тус компанийн үндсэн үйлдвэрлэл болох Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь гол худалдан авагч ОХУ жоншны худалдан авалтаа зогсоосноос болж 2013 оны 2 дугаар улирлаас жоншны үйлдвэрлэл, борлуулалтаа эрс багасгасан. Түүнчлэн тус компанийн ашиглаж байсан алтны ордуудын нөөц дууссан, зарим орднь хуулиар хориглосон талбайн хүрээнд хамрагдсан байна. Төмрийн хүдрийн олборлолт, борлуулалт нь үйлдвэрлэлээ зогсоохгүй хэмжээнд л ажиллаж байна.
Иймд Асгатын мөнгөний ордын дээжид технологийн шинжилгээ хийлгэх, орд ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулан, үйлдвэрлэлд бэлэн болгох үүрэг бүхий төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулан ажиллуулах тухай Засгийн газрын шийдвэр гарлаа. Мөн тус ордод урьд өмнө хийгдэж байсан геологи, хайгуулын ажлын үрдүн, техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоолол болон холбогдох бусад судалгааны мэдээ материалаарТөслийн нэгжийгхангаж ажиллахыг Төрийн өмчийн хороо, “Монголросцветмет” компанийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Тушаасан алтны хэмжээ1.8 дахин нэмэгдсэн
Алтны худалдаанд ил тод байдлыг хангах зорилго бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаас хойш Монголбанкинд 2.040 кг алт тушаасан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн байна. 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Монголбанкинд 1134.5 кг алт тушааж байжээ.
Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөрийг батлан гаргалаа.Тус хөтөлбөрт хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлсэн байна.Эдгээр компаниуд “Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан байх, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.
Санхүүжилтийг 2 үе шаттайгаар олгох юм. Эхний үе шатанд буюу 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 200 тэрбум төгрөг олгох боломжтой. Хоёрдугаар үе шат: Алт тушаах, зээлийг эргүүлэн төлөх нэгдүгээр үе шатны үүргээ бүрэн биелүүлсэн болон бусад шаардлагуудыг хангасан байгууллагуудад дунд, урт хугацааны эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн санхүүжилт олгоно.
УИХ-аас алтны салбарын талаар “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш энэ салбарын үйл ажиллагаа сэргэсэн, 2014 оны 4 дүгээр сарын 29-ны байдлаар 75 компани алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн зарим нь ажлаа эхлүүлсэн, зарим нь техник тоног төхөөрөмжөө бэлтгэсэн, зарим нь Уурхай ашиглах ТЭЗҮ-ээ шинээр батлуулсан байна. Эдгээр 75 компаниас төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн тохиолдолд “Санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах боломж нь нээлттэй байна.
Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
2014 оны эхний 3 сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 228.5 мян.тн буюу 124.3 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 837.2 тн. буюу 192 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин нүүрсний олборлолт 4.5 сая.тн буюу 88 хувьтай байна. Алт олборлолтын хэмжээ 1.05 тн байгаа бол жонш 62.3 мян.тн, төмөр 540 мян.тн, цайр26.9 мян.тн гэсэн гүйцэтгэлтэй байна. Харин газрын тосны олборлолтын хэмжээ 1,559.6 мян.баррель тоннд хүрч, биелэлт нь 177.7 хувь болжээ.
Нүүрсний салбарын талаар авчхэрэгжүүлсэн арга хэмжээ,
өнөөгийн байдал
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нүүрсний салбар тэргүүлэх байр суурийг эзэлж, нийт экспортын орлогын 1/4 орчим хувийг бүрдүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газраас нүүрсний салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нүүрсний экспортыг дэмжих, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд
Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр,
Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар гадаад зах зээлд борлуулж буй нүүрснээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялтийг жишиг үнээс биш харингэрээний үнийн дүнгээс тооцож авах журмыг баталсан. Уг журмыг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдөх болсноор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ болсон гэж нүүрс экспортлогчид талархан хүлээн авч байна.
Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам батлах, бүтээгдэхүүний стандартыг боловсруулж батлуулах)заасны дагуу Уул уурхайн яам “Нүүрсний ангилал, нүүрс-нүүрсэн бүтээгдэхүүний ангилал, стандартууд”-ын төслийг боловсруулсан бөгөөд холбогдох хууль дүрмийн дагуу батлуулахаар Стандарт хэмжил зүйн газартхүргүүлээд байна.
Нүүрсний экспортыг дэмжих хүрээнд,
Боомтын үйл ажиллагааг сайжруулахтай холбогдуулж багц арга хэмжээ авлаа. Үүнд, Хилийн боомтын тухай хууль батлагдаж 2014.4.1-нээс мөрдөж байна. Боомт нэгдсэн удирдлагатай болгосон. ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд Боомтын захиргаа байгуулагдан ажиллаж байна. Ингэснээр жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлэх зэргээр нүүрсний тээврийг хурдасгах боломжтой болно. Нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулдГансухайтын боомт дээр шинээр 8 авто зам ашиглалтад оруулж, 12 урсгалаар нэвтрүүлдэг болсноор өдөрт 1500 машин нэвтэрдэг боллоо.Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар хил, гааль дээр шаарддаг 11-13 төрлийн бичиг баримтыг 2-4 болгож цөөлсөн. Ганцмод Гашуунсухайт боомтын цайны цагийн завсарлагыг ижил цагтай болгосон. Мөн ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг цахимжуулах, хурууны хээгээр хил нэвтрэх болсон. Хятадын талын орон нутгийн шинж чанартай төлбөр хураамжуудыг багасгах чиглэлээр ажиллаж буй бөгөөд, Баянуур аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд авдаг байсан 20 юанийн тээврийн хураамжийг хүчингүй болгосон.
Гүний гааль байгуулан ажиллаж эхэлснээр утаа тоосжилтыг бууруулах замаар байгаль орчныг хамгаалах, шилжүүлэн ачилтын зардлыг бууруулах боломжтой боллоо. Ингэснээр өртөг зардал буурч, цаг хугацаа хэмнэгдэж байна.
Боомтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүднээс 2014-3-21 өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргасан. Төмөр зам баригдсанаар тээвэрлэх хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн зардал буурч манай нүүрсний экспортыг өрсөлдөх чадвар эрс дээшилнэ гэж үзэж байна. Эхний улирлын байдлаар Тавантолгой ордоос 3.1 сая тонн нүүрс экспортлоод байна.
450,000 тонн нүүрсийг 48.5 ам.доллараар
борлуулах гэрээ байгуулсан
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2013 оны 10-р сарын 25-ны өдөр Бээжин хотноо Монгол Улс, БНХАУ-ын Аж ахуйн нэгжийн хооронд нүүрсний худалдааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичигт “Шэн Хуа Энержи компани”, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК нар гарын үсэг зурсан. Тус санамж бичгээр ирэх 20 жилд Монгол Улсаас БНХАУ-д 1 тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон.Мөн Гашуунсухайт, Ганцмодын боомтыг холбосон төмөр замын төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт мөн өдөр гарын үсэг зурсан.Дээрх санамж бичгүүдийн хүрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК нь шат дараатай ажлуудыг гүйцэтгэж байна.“Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа” компанийн хувь нийлүүлсэн “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг 2014 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан. Энэ оны эцсээр боомтын төмөр замыг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
“Shenhua Bayannaoer Energy Co.,Ltd” компанитай 2014 оны 04-р сарын 17-ны өдөр хийсэн гэрээний дагуу нийт 450,000 тонн нүүрсийг 48.5 ам.доллараар Цагаан Хадны нөхцлөөр борлуулах гэрээ зурагдсан, мөн нийт үнийн дүн болох 21,8 саяам.долларын 80 хувь буюу 17,4 сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлэг хийгдсэн. Уг 450,000 тн нүүрсийг экспортлоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн. Цаашид “Shenhua Bayannaoer Energy” Co.,Ltd компанид нүүрс тогтмол нийлүүлэх борлуулалтын гэрээ хэлэлцээрийн шатанд явж байна.
SNG төслийн үйл ажиллагааны талаар
Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам тус улсын Синопек групптэй Хүрэн нүүрснээс шатдаг хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар тохирсоны дагуу холбогдох урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Уг төслийн ажлыг хэрэгжүүлэх Төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулан ажиллуулж байна.
Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийг
Засгийн газар, Уул уурхайн яам тууштай дэмжин ажиллаж байна
Оюутолгой баяжуулах үйлдвэр, ил уурхайн бүтээн байгуулалт 2013 оны долдугаар сард дуусч бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспортын хэмжээ 2013 оны 1 дүгээр улиралд 140 мянган тонн (Эрдэнэт үйлдвэр) байсан бол 2014 оны эхний улиралд 214 мянган тонн болж 53 хувиар өсчээ.
Харин нэмэлт санхүүжилтийнхувьд хөрөнгө оруулагч тал 2014 оны 9 дүгээр сар хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргасан. Шалтгаан нь зэсийнүнэ, зэсийн зах зээлийн нийлүүлэлт таагүй байгаа болон ТЭЗҮ-гийн тодотголыг зургаадугаар сард багтаан ЭБМЗ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой. Монгол Улсад геологи уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаний нөөц, ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлдэг хуультай. Хөрөнгө оруулагч нь гэрээнд заасны дагуу төслийн санхүүжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, экспортын ажлыг бүрэн хариуцахаар ажиллаж байна. Оюутолгой үйлдвэрийн ажил жигдэрсэн. Олборлолт борлуулалт хэвийн байгаа.
Газрын тосны 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад байна
Ãàçðûí òîñíû õàéãóóëûí 22 талбайд Á¿òýýãäýõ¿¿í õóâààõ ãýðýý (ÁÕÃ) áàéãóóëñíààñ 2014 îíû 4 ä¿ãýýð ñàðûí 29-íèé áàéäëààð нэг òàëáàéí ÁÕÃ äóóñãàâàð áîëæ, 3 òàëáàéä îëáîðëîëò, 18 òàëáàéä õàéãóóëûí ¿éë àæèëëàãàà ÿâàãäàæ áàéíà. Øèíýýð 6 òàëáàéä ÁÕÃ áàéãóóëàãäàõ øàòàíä, хоёр òàëáàé ñîíãîí øàëãàðóóëàëòûí øàòàíä, нэг òàëáàé íýýëòòýé áàéíà.
1993-2013 îíä хàéãóóë, îëáîðëîëòûí ¿éë àæèëëàãààíä нийт2.5 òýðáóì àì.äîëëàðûí õºðºí㺠îðóóëàëò õèéæ, 1998-2013 онд2.5саятонн ò¿¿õèé тос îëáîðëîæ экспортлон, улсынтөсөвт 520 тэрбумтөгрөгийгтөвлөрүүлсэнбайна.Гурван òàëáàéд íèéò 332.6 ñàÿ òîíí ãàçðûí òîñíû “áàòàëãààò”, ¿¿íýýñ 43.2 ñàÿ òîíí “àøèãëàëòûí áàòàëãààò” íººöèéã òîãòîîãîîä áàéíà.
Уðüä÷èëñàí áàéäëààð, 2014 îíä õàéãóóë, îëáîðëîëòûí ¿éë àæèëëàãààíä 650 ãàðóé ñàÿ àì.äîëëàðûí õºðºí㺠îðóóëàëò õèéõ, 782 ìÿíãàí òîíí ò¿¿õèé òîñ îëáîðëîõ, óëñûí òºñºâò 227 òýðáóì òºãðºã òºâëºð¿¿ëýõ òºëºâëºãººòýé ажиллаж áàéíà.
Уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулахаар 18 ахуйн нэгж хүсэлт ирүүлээд байна
2014 оны эхний 4 сарын байдлаар уурхай, баяжуулах үйлдвэрийг улсын комисс ажиллуулан ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр нийт 18 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн.
Хүсэлтийг ангилж үзэхэд ил уурхай-15, далд уурхай-2, баяжуулах үйлдвэр-1 байна. Тухайн уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор шинээршуудбий болох ажлын байрны тоо 1868 байх ба төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 500 орчим тэрбум төгрөг байна.Хүсэлтийг ашигт малтмалын төрлөөр авч үзвэл,Алтны шороон орд 5, Төмрийн хүдрийн ил уурхай 1, Төмрийн баяжуулах үйлдвэр 1, Нүүрсний ил уурхай 6, Барилгын материалын 3, Жоншны далд уурхай 2 гэсэн хүсэлтүүдийг тус тус ирүүлээд байна.
Хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдээс дөрвөнуурхайд комисс томилуулан ажиллуулж уурхайг хүлээн авсан байна. Улсын комисс хүлээн авах журмын дагуу 14 уурхайн бичиг баримтын бүрдэлийг хянах, комисс ажиллах бэлтгэл ажлыг хангуулж байна.
Монголын геологи, уул уурхайн мэргэжилтэнүүд
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө
Монгол Улс Ашигт Малтмалын Нөөцийг Тайлагнах Олон Улсын Стандартын Хороо (CRIRSCO) хооронд гишүүн болох зорилго тавьж 2011 оноос хамтран ажиллаж байна. Гишүүнчлэлээр элсэхэд дараах 2 үндсэн шаардлага Монгол улсад тавигдсан бөгөөд энэ хүрээнд УУЯ-аас дараах ажлыг зохион байгуулаад байна.
“Хайгуулын ажлын үр дүн, эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг олон нийтэд нээлттэй тайлагнах Монголын Улсын заавар”-ыг боловсруулах ажлын хүрээнд
, Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, Хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалыг шинэчлэн боловсруулж батлуулан, Хууль зүйн яаманд улсын бүртгэлд бүргүүлэхээр хүргүүлсэн. Энэ нь олон улсын түвшинд нийцсэн, ил тод, тодорхой байдлыг хангахад чиглэгдсэн журам, ангилал болсон.
Монгол улсын ашигт малтмалын нөөц тайлагнах үндэсний байгууллага (МУНТҮБ), Мэргэшсэн мэргэжилтний эрх олгох Мэргэжлийн төрийн бус байгууллага байгуулах эрх зүйн үндэс, шаардлагыг боловсруулах ба албан ёсоор баталгаажуулах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллаа.
CRIRSCO-ын шаардлагад нийцсэн Монголын заавраар тайлан бичих Мэргэшсэн мэргэжилтний гишүүнчлэл, эрх олгох үндсэн зорилготой төрийн бус мэргэжлийн байгууллага болох “Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” (МГУУМИ)-ийг байгуулсан. Тус байгууллагын дүрэм, гишүүнчлэлийн журам, ёс зүйн дүрмийг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болсон Анхдугаар чуулганаар баталж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Цаашид геологи уул уурхайн чиглэлийн мэргэшсэн, зөвлөх зэрэг дэв олгох асуудлыг дээр Институт хариуцна.
Энэ нь төрийн чиг үүргийг мэргжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх бодитой алхам болж байгаа юм. Энэхүү шинэчлэлийн үр дүнд мэргэшсэн шинжээчид нь энэ салбар дахь тайланг хариуцаж байх олон улсын жишигтэй геологи, уул уурхайн салбар хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж буй юм.
CRIRSCO-ын дэд захирал Харри Паркер манай яамны урилгаар Улаанбаатарт ирж CRIRSCO-д гишүүн болоход тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийг хянаж заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.
CRIRSCO-ын жилийн тайлангийн хурлыг 10 дугаар сард “Монголын геологчдын баяр”-ыг тохиолдуулан манай улсад зохион байгуулах бөгөөд тус хурлаарCRIRSCO-д гишүүнээр элсэх юм.Ингэснээр манай улсын геологи, уул уурхайн мэргэжилтнүүд Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болно.
Уул уурхай, газрын тосны салбарт гадаадаас авах
ажиллах хүчний талаар
Засгийн газар 2014 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэний эзлэх хувийг тогтоосон. Ингэхдээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн 2014 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг уул уурхайн салбарт 20-25, газрын тосны салбарт 60-75 хувь байхаар тус тус тогтоосон.
Өнөөдрийн байдлаар нийт 52 аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт ирүүлснээс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан геологи, уул уурхайн салбарт ажиллах 34 аж ахуйн нэгжийн 528 ажилтан, Хөдөлмөрийн яамандхандаж мөнгеологи, уул уурхайн салбарт ажиллах 9 аж ахуйн нэгжийн 1931 ажилтан, газрын тосны салбарт ажиллах 5 аж ахуйн нэгжийн 3774 ажилтан ажиллуулах хүсэлтийг тус тус
уламжилсан байна. Одоогийн байдлаар геологи, уул уурхай, газрын тосны салбарт гадаадын 3467 иргэн ажиллах зөвшөөрөл аваад байгаа бөгөөд үүнээс геологи, уул уурхайн салбарт 807, газрын тосны салбарт 2660 иргэн тус тус ажиллаж байна.
Улсын хэмжээнд нийт 2880 тусгай
зөвшөөрөл хүчинтэй байна
Улсын хэмжээнд 2014 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 2880 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1323 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1557 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлж байна.
Шатахууны 44 хоногийн нөөцтэй байна
2014 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 58, Аи-92 автобензин 56 , дизелийн түлш 53, ТС-1 9 хоногийн нөөцтэй байна.