Бал чулуу ХХК

Захирлын мэндчилгээ

Уул уурxайн цаxим лавлаxад зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Уул уурхайн зураг төсөл, Эрдэм шинжилгээний Бал чулуу ХХК нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон Уул уурхай салбарт ажиллаж эхэлснээс хойш 100 гаруй төсөл гүйцэтгэсэн байна. Манай компаний хамт олон нь захиалагч байгууллагынхаа найдвартай түнш нь байж захиалсан төслийг нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн үйлчилгээ үзүүлж тухайн байгууллага болон улс орныхоо эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулхын тулд идэвхи санаачлага, сэтгэл зvтгэл гарган хөдөлмөрлөж байна.

Манай компанитай хамтран ажиллаж, шинэ зууны босгон дээр шинжлэх ухаан-vйлдвэрлэлийн холбоог улам гvнзгийрvvлэн хөгжvvлэх замаар улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Бал чулуу ХХК-ний захирал:    Ц.Очир (Монгол улсын зөвлөх инженер,доктор, дэд   профессор)

 Товч танилцуулга

Бал чулуу ХХК нь 2000 онд уул уурхайн зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авч байгуулагдсан. 2007 онд химийн лаборатори байгуулсан. Уурхайнуудын хүсэлтээр мэргэжлийн зөвөлгөө өгдөг.

Бал чулуу компани нь Уул уурхайн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажлын туршлагатай бөгөөд Монгол улсын ихэнх уурхайнуудын төслийг боловсруулж байсан 30 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэнүүд ажилладаг.

Тус компани нь мэргэжлийн өндөр ур чадвартай9 үндсэн ажилтантай. Шаардлагатай үед гадаад дотоодын чадварлаг мэргэжилтнүүд болон байгууллагатай гэрээ хийж хамтран ажилладаг. Мөн төслийг боловсруулахдаа олон улсын стандартад нийцсэн Micromine, Autocad, зэрэг программ хангамжуудыг ашиглаж байна.

Бал чулуу компани нь 2000-2014 он хүртэл хугацаанд орд газрыг ашиглах 100гаруй зураг төсөл, Улсын захиалгаар эрдэм шинжилгээний 3 төсөл хийж захиалагчид хүлээлгэн өгсөн.

Салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварт нэмэр болгох зорилгоор нарийн мэргэжлийн сурах бичиг, гарын авлагыг гадаад хэлнээс орчуулж сургалт, төсөл, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэхээр 3 ном бичиж орчуулаад байна.

WWW.BALCHULUU.MN                                   http://www.balchuluu.mn/#

Check Also

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35,3 тэрбумын төлбөрөө бүрэн барагдуулжээ

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »