Монгол улсад хэрэгжүүлэх инновацийн төслийн зар

innovation

Монгол Улсын “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Инновацийн тухай” хуулийг хэрэгжүүлэх, “Эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох” зорилгоор эрдэмтэн судлаачдын дунд инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлаж байгаа тул Эрдэмтэн, судлаач, инженерүүд та бүхнийг Зам, тээврийн салбарт хийгдэх инновацийн төслийнхөө бармт бичгийг боловсруулан, саналыг хүргүүлж, сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, салбарынхаа хөгжилд мэдлэг оюунаа зарцуулж ажиллахыг Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газраас уриалж байна. 

 Инновацийн төсөлд тавигдах шаардлага:

1. Эрдэм шинжилгээ, туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон экспортын болон импортыг орлохуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн төсөл байх;

2. Эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээл (патент, диссертаци, эрдэм шинжилгээний тайлан г.м)-ээр баталгаажсан туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, технологи;

3. Зардлын задаргаа, худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгах;

4. “Инновацийн тухай хууль”-ийн 14, 15-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

5. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, санхүүжилт 90 хүртэл сая төгрөг, цалингийн зардал төслийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байна; дээр дурдсан шаардлагыг хангасан төслийн баримт бичгийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 501 тоот өрөөнд хүлээн авч байна.

Холбоо барих утас: 263181, 99043546

Check Also

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »