Аспайр Майнинг XXК

arsp logo

Бидний туxай

нь Монгол улс дахь олон улсын зэрэглэлийн сайн чанарын нүүрсний орд газруудыг нээж, хөгжүүлэх, ингэснээр хувьцаа эзэмшигчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилго бүхий Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Аспайр Майнинг нь Монгол, Австралийн  хөрөнгө оруулалттай компани бөгөөд БНХАУ, ОХУ, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг дэлхийн коксжих нүүрсний томоохон хэрэглэгчидтэй газар зүйн дөт байршилтайгаас гадна тэдгээр улсын ирээдүйн гол нийлүүлэгч байх боломж бүхий, нүүрс олборлолтын салбар нь эрчимтэй хөгжиж буй, эрдэс баялагийн арвин их нөөц бүхий Монгол улсад үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Монгол улсын нүүрсний ихэнх төслүүд тус улсын өмнөд бүс нутагт төвлөрч байгаа бол Аспайр нь Монгол улсын хойд бүс нутагт өөрийн хөрөнгө оруулалт бүхий Овоотын Коксжих Нүүрсний Төсөл (Овоот Төсөл) –ийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар тус ордод JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөц илрээд байна. Овоот Төсөл нь коксжих нүүрсний нөөцөөр Монгол улсад 2 дугаарт бичигдэж байгаа бөгөөд цаашдын хайгуулаар нөөц нь нэмэгдэх бүрэн боломжтой юм.

Өмнө нь хоёр удаа урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан, ашиглалтын лиценз авсан, АМГ-аас ТЭЗҮ-ийн Монгол хувилбарыг баталсан учраас Овоот төслийн эцсийн ТЭЗҮ –г боловсруулах, бусад ажлуудыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал уг төсөл нь Ази болон баруун Европын коксжих нүүрсний зах зээлд жилдээ 12 сая тонн хүртлэх дээд зэргийн чанартай коксжих нүүрсийг нийлүүлэх боломжтой.

Овоот төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх нь Монголын хойд бүс дэх Овоотын ордоос Эрдэнэтийн  Транс-Монголын төмөр замтай холбогдох төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалттай шууд холбоотой. Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдол бүхий энэхүү төмөр замын дэд бүтцийн барьж байгуулах ажлыг Аспайрын салбар Нортерн Рэйлвэйс ХХК гүйцэтгэх юм. 2017 онд уурхайн болон төмөр замын ашиглалтыг эхлүүлэхийн тулд тус компани нь Овоот болон Эрдэнэт – Овоотын төмөр замын төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж эхлээд байгаа билээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »