Mongolian Mining Corporation 2013 оны үр дүнгээ танилцууллаа

2013-06-07ìéæããè ýûéèõ
2013 онд компани нийт 10.7 сая тн нүүрс олборлосон нь өмнөх оноос даруй 44.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 4.3 сая тонн угаасан нүүрс экспортлосон нь өмнөх оноос 26.5 хувиар өссөн байна. Нийт орлого 5.7 сая тонн нүүрс борлуулж 437.3 сая ам.долларын орлогоос бүрдэж байгаа бол өмнөх оны 474.5 сая ам.долларын орлогоос буурсан үзүүлэлт болжээ.

Борлуулалтын дундаж ханш 15 хувиар буурлаа. Зах зээлийн нөхцөл байдал хүнд байсан ч зардлын таналтыг сайн хийж, үр ашигтай менежментийг хэрэгжүүлснээр нийт ашиг 75.9 сая ам.долларт хадгалагдаж өмнөх оноос 40.3 хувиар өсчээ. Нийт цэвэр алдагдал 58.1 сая ам.доллар бол өмнөх оноос 55.6 сая ам.доллараар өссөн байна. Нэгж хувьцаанд ногдох цэвэр алдагдал 1.57 центэд хүрч өслөө. Ийнхүү алдагдал хүлээхэд нийт санхүүжилтийн зардал 85.5 сая ам.долаарт хүрч өссөнтэй голчлон холбоотой байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »