“Рио Тинто”-гийн нүүрсний олборлолт өсчээ

“Rio Tinto” компани өнгөрсөн улиралд 6.3 сая тонн эрчим хүчний нүүрс олборлосон нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 15 хувиар өссөн үзүүлэлт гэж “Market Watch” мэдээлэв. 2013-05-28èããæûТус компанийн Австрали дахь ордуудын олборлолт эрс өссөн нь дээрх үзүүлэлтэд голлон нөлөөлжээ. Энэ оны эхний есөн сард тус компани 17.3 сая тонн нүүрс олборлосон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 20 хувиар дээшилсэн гэсэн үг юм. Тус компанийн Күинслэнд дэх Клермонт ордоос л гэхэд дээрх хугацаанд 12.2 сая тонн нүүрс олборлосон байна.
Мөн Хантер Валлей дахь ордын олборлолт 23 хувиар дээшилж, 2.2 сая тоннд хүрчээ. “Rio Tinto”-гийн нүүрсний салбарын үйл ажиллагааны талаарх сайн мэдээ үүгээр дууссангүй. Мозамбик дахь олборлолт нь есөн хувиар өсөж, 122 мянган тоннд хүрсэн байна. Харин дээрх хугацаанд Австрали дахь коксжих нүүрсний олборлолт зургаан хувиар унаж, 2.25 сая тонн болов. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар буурсан үзүүлэлт аж. Тус компани энэ онд 22 сая тонн эрчим хүчний, найман сая тонн коксжих нүүрс олборлохоор төл өвлөөд буй.
Сонирхуулахад, “Rio Tinto” өнгөрсөн онд 20.6 сая тонн эрчим хүчний, 8.5 сая тонн коксжих нүүрс олборлож байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Scroll To Top