ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД НОЦТОЙ ТАВАН АЛДАА БИЙ

БРЕЙН ФИШЕР: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АШИГ ОРЛОГОД ТАМ АЮУЛ НҮҮРЛЭНЭ

Хэдхэн хоногоос Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортод гаргаж эхэлнэ. Гэвч Оюутолгойн гэрээний маргаантай асуудал яадаг бол. Ингэсхийгээд зогсох уу, эсвэл эцэс төгсгөлгүй үргэлжлэх болов уу? 2013-06-17oyutolgoi1Саяхан Австралийн “BAeconomies” төвийн захирал Брайн Фишер Монгол Улс дахь бодлогын өөрчлөлт, түүний үр дүнгийн талаар судалгаа хийсэн байна. Тэрбээр Оюутолгойн гэрээний талаар ярихдаа “Нэгэнт хийсэн гэрээг дахин хэлэлцэнэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд санаа зовоосон тавгүй байдлыг үүсгэдэг. Захирлуудын зөвлөл хөрөнгө оруулалтаа эргэж харна. Миний бодлоор хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинэчлэхээр болбол Оюутолгойд ирээдүйд хийгдэх томоохон хөрөнгө орлуулалт, ашиг орлогод том аюул нүүрлэнэ. Жишээлбэл, ил уурхайгаас гадна ихэнх баялаг нь газар доор байгаа үүнийг ухахад маш том хөрөнгө оруулалт шаардагдана.
Ирээдүйн энэ их хөрөнгө оруулалтыг ямар ч компани хийхгүй орхиж болзошгүй учраас энэ нь маш том эрсдэл юм. Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжээд, Оюутолгойн гэрээг шинэчлэх үүсвэл, нөгөө нэг хувилбар нь ашигт малтмалын хууль, хөрөнгө оруулалтын гэрээ энэ хэвээр байхад Монгол Улсын эдийн засаг ямар байхыг харьцуулсан судалгаа хийсэн юм.
Гол үр дүн нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад Ашигт малтмалын шинэ хуультай, Хөрөнгө оруулалтын хуулийг дахин хэлэлцэх нь бодлогын тогтворгүй орчинг бий болгож байна. Энэ тохиолдолд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дөрвөн хувиар илүү байх болно. Тэгэхээр Ашигт малтмалын шинэ хууль Монгол Улсын хөрөнгө оруулалт, ашиг орлогыг бууруулна” хэмээсэн байна.

ХУУЛИАРАА БОЛ РОЯЛТИ ТАВАН ХУВЬ. ГЭТЭЛ…

Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын төсөл хэрхэн бий болсон талаар товчхон авч үзье.
Уг гэрээний анхны төсөл хийх үед Монголын талын ашиг 74 хувь, нөгөө тал нь 24 хувьтай төслийг ажлын хэсгээс УИХ-д танилцуулж байжээ. Хөрөнгө оруулалт нь зургаан тэрбум ам.доллар байв. Ингээд талуудын хооронд маргаан үүссэн байна.
Маргааны гол шалтгаан нь Хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар байснаа гэнэтхэн зургаан тэрбум болж өссөнтэй холбоотой юм. Иймээс анхны төслийг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд 13 зүйл бүхий дүгнэлт санал гаргаж ажлын хэсэгт буцаасан байна.
Хоёр дахь Оюутолгойн гэрээний төсөл нь 2009 оны долоодугаар сарын эхээр хийгдэж дуусчээ. Засгийн газар “Айвенхоу”-гоос тусдаа, бие даасан техникийн эксперт гаргаж ажлуулсан байна. Ингэхдээ Америкийн “Голдман Сакс” банкны зааварчлалаар төслөө хийжээ. Засгийн газар “Голдман Сакс”-ыг шалгаруулж авсан гэдэг. Гэхдээ энэ компани “Айвенхоу майнз” компанийн хувьцаа эзэмшигч, ашиг сонирхолын зөрчилтэй компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа тухай Засгийн газар Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс шаардлага, сануулга хүргүүлж байсан боловч энэ компани Хонгконгод бүртгэлтэй “Голдман Сакс азиаменежмент” гэдэг бие даасан охин компани учраас толгой компанийн хувьцаа эзэмшилд ямар ч хамаагүй гэдэг тайлбарыг Засгийн газрын ажлын хэсгээс ирүүлсэн байна.
“Голдман Сакс”-ын экспертүүд төслийг 300 орчим мянган ам.доллараар хийж өгчээ. Гэвч “Рио Тинто”-гийн тооцоо нь “Голдман Сакс”-ынхаас зөрүүтэй гарчээ. “Рио Тинто”-гийнх болохоор бид тооцоогоо хариуцна, Харин танай Засгийн газрын зөвлөх компанийн хийсэн тооцоотой бид харьцахгүй. Чухам тэд ямар нөөц дээр үндэслэж хийснийг бид мэдэхгүй. Харин хоёр хувийн роялтыг бид гэрээндээ оруулж явахгүй бол болохгүй.
Яагаад гэвэл анх лиценз худалдаж авахдаа хоёр хувийн роялти төлөх нөхцөлтэй байсан юм гэцгээж байжээ. Хуулиараа бол роялти таван хувь. Гэтэл Засгийн газрын төсөлд хоёр хувийн нэмэгдэл роялти нь тусгагджээ. Учир нь тэд ирээдүйд олох ашгаасаа хоёр хувийн роялти төлөх тул гэрээнд үүнийгээ оруулахыг зорьсон байна.
Өөр нэг асуудал бол гүний усны нөөцийг яаж ашиглах явдал байв. Тэд Австралийн нэг компаниар усны нөөцөө судлуулсан ба 15-50 жилийн нөөцтэй хэмээн тайлбар хийжээ.
Гэхдээ цаашдаа ордын хэмжээнд ашиглах усны нөөцийн баталгаа гаргаж чадахгүй, нарийвчилсан хайгуул хийнэ гэж мэдэгдэж байжээ.

“АЙВЕНХОУ МАЙНЗ” БАЯЛГИЙГ МЭДЭЭЛЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ХУВЬЦАА ГАРГАДАГ

“Айвенхоу Майнз”-ын хувьд бол Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани юм. Энэ компанийн онцлог нь геологийн анхны өрөмдлөг тавиад, баялагийн мэдээлэл дээр үндэслэж хувьцаа гаргадаг. Нэрлэсэн үнэ байхгүй.
Үүнийг зөвхөн бирж л тодорхойлдог. Тиймээс тус компани өрөмдлөг хийгээд, ямар баялаг байна, тэрийгээ биржийн стандартын дагуу мэдээлж, үнэлүүлээд л явдаг байна. Фрийдландын Оюутолгойд хийсан гол ажил нь ердөө л энэ юм. Тэрбээр Өмнийн говь ирж өрөмдлөг хийгээд Монголын баялагийг дэлхий дахинд мэдээлж улмаар хувьцаагаа гаргаж, хөрөнгө оруулагчдыг Оюутолгой төсөлд урьж оруулсан байна. “Айвенхоу Майнз” хайгуулын ажилдаа 288 сая ам.доллар зарцуулжээ. Тэд ихэнх баялагийг 80 хувийн буюу нийт 30-аад сая тонн зэс, 1500 гаруй тонн алтны нөөц илрүүлсний дараа харин “Рио Тинто”-той хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ.

ЧИЛИ УЛС РОЯЛТИГАА 10 ХУВЬ БОЛГОСОН

Энэ талаар тус гэрээний төсөлд ажиллаж байсан Эрдэс баялагийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн доктор Х.Владимар хэлэхдээ “Энэ гэрээгээр Оюутолгойг цаашдаа “Рио Тинто” санхүүжүүлнэ гэсэн.
Ийм тохиролцооны дагуу “Рио Тинто” нь “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмших замаар ажиллах болсон юм. Торонтогийн бирж дээр хувьцааны арилжаа хийхдээ энэхүү урьдчилсан тохиролцоогоор хувь эзэмшлээ шийдсэн байна.
Стратегийн орд дээр хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг төр эзэмшихээр хуульчилсан. Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж дээр бас 10 хувийг гаргахаар заасан байгаа. Ингээд нийтдээ Монголын талд ногдох хувьцаа 44 хувьтай байх ёстой байхгүй юу. Гэхдээ тухайн үед хуулийг хийхдээ алдаа гаргажээ. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хувь, улсын хөрөнгөөр бол 50 хувь гэдэг нь том алдаа юм. Баялаг маань нэгэнт ард түмний мэдэлд байгаа болохоор давуу эрхтэй байх учиртай.
Өнөөдөртөө бидэнд мөнгө байхгүй байж болно. Зарцуулсан мөнгөө энэ орд хэдий хугацаанд төлнө тэр үеэс эхлээд 50 болон түүнээс дээш хувийг эзэмшихээр Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмаар гэрээ хийгдсэн байх ёстой байлаа.
Гэвч ингэж чадаагүй. Энэ алдааг засахын тулд С.Баярын Засгийн газрын үед буюу 2007 оноос ажлын хэсэг гарсан. Би тэнд нь орж ажилласан. 2007 оны хууль дээрч Засгийн газраас журам гаргаж зохицуулах боломжтой байв. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлаа хийсэнгүй. Тэгж байтал 2008 оны сонгууль болсон.” гэв. Тэрбээр “Оюутолгойн гэрээнд ноцтой таван алдаа бий. Эдгээрийг засах нь чухал байгаа юм.
Тухайлбал, төрийн эзэмшлийн хувь хэмжээ байна. Гэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолоор заагаад өгчихсөн, 50 хүртэл хувь нь төрийн эзэмшилд байна гээд. Харамсалтай нь тухайн үед техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн гараагүй болохоор чадаагүй юм шиг байгаа юм. Хоёрдугаарт зэсийн нөөцтэй холбоотой асуудлууд байна.
Дэлхий дээр зэсийн нөөц ховордож байгаа. Тиймээс дэлхийд зэсийн нөөцөөрөө тэргүүлдэг Чили улс 2006 оноос роялтигаа 10 хувь болгосон. Манайд таван хувьтай. Энэ нь Оюутолгой дээр 30 жил ийм хэвээр үргэлжлэх болж байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тэглээд, өсөн нэмэгдэх роялтийн хуулийг санаачлан үүнийг Оюутолгойн гэрээнд тусгана шүү гэж УИХ-ын 2009 оны ээлжит бус чуулганы хуралдааны протоколд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлж тэмдэглүүлж байсан.
Гэтэл Засгийн газар анхаараагүй, гэрээний төслийг хуучнаар нь явуулсан. Гуравдугаарт, хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг нь Оюутолгойн алт байгаа. Барагцаалбал жилд 25 тонн алт гаргана гэсэн. Үүнийг анх борлуулалтын хэлбэр төдий хэмжээнд байсныг нь бид ярилцаад алтыг Монгол бие даасан захиран зарцуулах эрхтэйгээр гэрээний нөхцөлд оруулсан байгаа. Ямарч улсад алт тухайн улсын валютын сангийн эх үүсвэр гэдэг утгаараа эрдэнэсийн сангийн хөрөнгөд бүртгэлтэй байх ёстой юм.
Бид алтаа бүртгэж авч тусгай толингийн гэрээгээр хайлуулагчаас буцаан авч эрдэнэсийн сандаа хуримтуулж хадгалах ёстой юм. Гэвч Засгийн газар үүнийг одоо болтол шийдсэнгүй. Дөрөвдүгээрт, усны нөөц. Энэ чинь төрийн мэдэлд байх ёстой. Бас л Үндсэн хуулиар зөрчөөд явчихсан. Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад тухайн хайж олсон эзэн нь гүний усыг захиран зарцуулах эрхтэй байхаар заачихсан.
Мөн 30 жилээр усны нөөцийг “Айвенхоу Майнз” эзэмшинэ гэж байна. Энэ бол хамгийн ноцтой. Тавдугаарт, нэмэгдсэн өртгийн болон гаалийн зэрэг гол гол татваруудаа Оюутолгойн гэрээгээр 30 жил царцааж орхисон.

Check Also

МАРКШЕЙДЕР АЖИЛД АВНА

Mark Agnor / Shutterstock Хаана: Өмнөговь аймаг Гурвантэс сум Баян-ундарга уурхай 20/10 ээлжээр байрлан ажиллана …

2 comments

  1. би ийм гэрээ байгуулсан бол , жилд 50 тн алт олборлоно гэж тооцоолсон бол би хувьдаа 3 с 4 дахин нэмэгдүүлж 200 тн олборлохыг зорино.

  2. ystoi sad baina

Leave a Reply to sad Cancel reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »