Т.Төртогтох:Том ордуудаас хувь хүртээх нь зүйтэй

Аймгийн МХГ-ын байгаль орчин, геологи, уул уурхай, техникийн хяналтын улсын байцаагч Т.Төртогтохтой ярилцлаа. 

2013-04-11tormogtoh-Өнөөдөр аймгийн хэмжээнд уул уурхайн хичнээн аж ахуйн нэгж байна вэ. Эдгээр аж ахуйн нэгжүүдтэй аймаг болоод танай зүгээс ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Ерөнхий газар болоод аймгийн бодлого бол эрсдэл дээр суурилсан хяналт шалгалтыг явуу­лах. Бид 40 хувьд нь хяналт шалгалт хийж, 60 хувьд нь сургалт, зөвлөн туслах чиглэлтэй ажил­ладаг. Өнгөрсөн жил 12 аж ахуйн нэгж ашиглалт явуул­сан. Нөхөн сэр­гээлтийн ажил хангалттай сайн хийгдсэн байгаа. Техникийн нөхөн сэр­гээлт 119 га, биологийн нөхөн сэргээлт 58 га-д хийгдсэн. Техникийн нө­хөн сэргээлт өмнөх онтой харьцуулахад 60-аад хувиар нэмэгдсэн. Одоо бид эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй 10 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, найман аж ахуйн нэгжид сургалт зөв­лөгөө өгөхөөр төлөвлөөд байна.

-Оны өмнө Улаан-Овоогийн уурхай дээр дэлбэрэлт гарсан. Ер нь энэ уурхайн тухай мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх вэ?

-Улаан-Овоогийн уурхай дээр шатахууны сав дэлбэрсэн. Зохих шаард­лага өгөөд гүйцэт­гэлийг шалгасан. Шаард­лагыг боломжийн бие­лүүл­сэн байна лээ. Ер нь нүүрсний уурхай дээр утаа их ууршдаг учир аль боло­хоор нүүрсийг техноло­гийнх нь дагуу овоолж байх ёстой юм. Тэдний хувьд техник эдийн засгийн үндэс­лэлдээ шууд ачихаар төлөвлөсөн. Компанийн эдийн засгийн боломж бусад зүйлээс болоод одоо 130-аад тонн нүүрс үлдсэн байгаа. Энэ жил ахиад техник эдийн засгийн үндэслэлээ тооцоолоод ашиглалт явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ эдний хувьд хүнд даацын машин явдаг учраас Шаамарын гүүрний асуудал яригдаад байгаа. Энэ асуудал ший­дэгдэж, гүүрний засвар үйлчилгээ хийгдсэн цагт Улаан овоогийн нүүрсний уурхайн ашиглалт үргэлжилж болно гэсэн тооцоотой байна.

-Ер нь хяналт шалгал­таар явж байхад нүүрсний уурхайд гарч байгаа голлох зөрчил юу байна?

-Эхлээд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл бий. Энэ нь хэрэв шаталт үүсвэл утаа их гарна шүү дээ. Тиймээс шууд ачи­хаар л төлөвлөх ёстой  юм. Дараа нь усны асуудал байна. Улаан-Овоогийн уурхайн техник эдийн засгийн үндэслэл дээр би хяналт тавьж байсан. 11 сая тонн нүүрсийг голын гольдролд өөрчлөлт оруулахгүйгээр ил аргаар ашиглах тооцоо гарсан. Энэ тооцоогоороо л явах учиртай. Үүнд орон нутаг ч, хяналтын бид ч анхаарах ёстой. Одоо голынхоо доогуур шургаад орчихсон байгаа. Тиймээс гарч байгаа усны бохирдол дээр анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

-Сэлэнгэ аймаг төмөр, нүүрс, алтны орд газар харьцангуй элбэгтэй аймаг. Энэ нь юутай хол­боотой вэ?

-Төмрийн хүдэр гүний хагарал дагаж үүсдэг. Энэ бол бүс нутгийн онцлог. Баянголын хагарал гэж байдаг. Энэ хагарал Ерөө, Жавхлант, Дарханы Орхон, Сайхан, Орхон­туул зэрэг манай аймгийн сумдыг хамардаг. Хага­ралаас зүүн тийш алтны бүс байгаа. Энэ бүс манай аймгийн Хүдэр, Ерөө, Шарын гол цаашлаад Заамар хүрнэ. Хүдэр­шилтийг зогсоосон том хагарал. Энэ хагарал дээр Баянголын, Хустайн гэх мэт төмрийн том ордууд үүссэн байгаа.

-Манайхны байнгын сэдэв болоод байгаа Болд төмөр, Ерөө гол буруутай, буруугүй гээд их л яригдаж байна. Их нөөцтэй энэ орд газрын тухайд?

-Эднийх удаан ажил­лана. Социализмын үед буюу 1978-1980 онд хагарал үүссэн тухай геологичдийн материал дээр шинжилгээ хийхэд одоо Дарханыхан ашиг­лаж байгаа Төмөртэйн орд 250 саяын нөөцтэй байдаг. Өнөө цагт баялаг гэж ярьдаг болж. Уг нь нөөцийн категор. Эднийх наана байгаа баяголынхоо ордтой нийлээд нийтдээ 450-аад сая тонн нөөцтэй. Энэ бол улсын төмрийн нөөцийн гол бүс нутаг. Цаашдаа улс, аймаг энэ том ордуудыг ач холбогд­лоор нь үндэслээд хувь хүртэх асуудал яригдах ёстой. Ганц Оюу толгой дээр л хэрэлдээд байдаг. Хайгуулыг нь улсын төсвөөр хийсэн газруудтай төр хатуу бодлоготой байх хэрэгтэй. Тодорхой хувь тогтоогоод авч байх ёстой байхгүй юу. Үгүй ядаж экспортын татвар өндөр байх хэрэгтэй. Одоо аймагт орлого нэмэгдэж болохоор байна. Ийм нөхцөлд Өмнөговь, манай аймаг хоёр л гэхэд биеэ даагаад явчихна.

-Манай аймаг төмөр, алтныхаа нөөцөөр улсад хэдэд орох вэ? Уул уур­хайгаас үүдсэн байгалийн сүйрлийн асуудал ихээр яригдаж байна?

-Төмрөөр нэг, алтаар 2-оос 3-т жагсана. Уул уур­хайгаас болоод байгаль сүйдээд байгаа юм байхгүй. Би өөрөө геологич хүн. Онги голын ус шир­гэ­чихлээ л гэж яриад бай­сан үнэн чанартаа ду­лаар­лаас болоод ширгэ­сэн. Эргээд сэргэчихсэн. Харин бидний хамгийн ихээр хамгаалах юм бол голын эхэнд байгаа модыг тайрч устгахгүй байх явдал.

Д.ОДОНТУНГАЛАГ

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Scroll To Top