МАРКШЕЙДЕР АЖИЛД АВНА

Mark Agnor / Shutterstock

Хаана:

Өмнөговь аймаг Гурвантэс сум Баян-ундарга уурхай

20/10 ээлжээр байрлан ажиллана

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Уурхайн хил, хязгаар, хэмжээ, хэлбэр, мөрөгцөгүүд, хаягдлыг овоолго, нүүрсний агуулах, уурхайн замуудад маркшейдерийн багаж ашиглан хэмжилт хийх
  • Тэсэлгээний цооногийн өрмийн цооногийн хязгаар болон шавыг тавих, тогтоох
  • Хийгдэж байгаа ажлуудын түвшинг гаргаж уулын мастер болон тоног төхөөрөмжийн операторуудад өгөх
  • Уурхайн зам мөрөгцөгүүд, карьерын ханын налалт, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих
  • Хаягдал болон хүдрийн мөрөгцөгүүдэд өдөр бүр, долоо хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажлын төлөвлөлт, зураглал оновчтой эсэхэд хяналт тавих
  • Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах, маркшейдерийн өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийснээр геоморф болон толографын байрлал, хэлбэр, өндрийг тооцоолох
  • Уул уурхайн ЭМААБО-ны талаар мэдлэгтэй байх

Ажлын байранд тавигдах шаардлага 

  • Уул уурхайн маркшейдер инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Уул уурхайд ажилласан туршлагатай байх / Шинэ төгсөгч байж болно/
  • Геодезийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай / Microsoft Office, Minex, Talpac, Datamine/
  • Маркшейдерийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой

Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид “Эвт Повер Майнинг” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн evtpowermining@gmail.com хаягаар холбогдох материалаа явуулна уу. 

Check Also

Уул уурхайн томоохон компаниуд өөрсдийн хөрөнгөөр ажилтнуудаа COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулах хүсэлт гаргав

Уул уурхайн аюулгүйн бүсэд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, тээврийн …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »