I-II САРД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 63.5 ХУВИАР ӨСӨЖ, 4.56 САЯ ТОНН ХҮРСЭН

2021 оны эхний хоёр сард Монгол Улс нийт 4.56 сая тонн нүүрс экспортолсон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.77 сая тонн буюу 63.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Сүүлийн байдлаар “Fenwei Energy”-ийн тооцооллоор Ганцмод боомт дахь угаасан коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын дараах үеийн дүнгээс 50 юаниар буурч, тонн нь 1350 юань болжээ. Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 70 юаниар буурч, 1110 юань болсон байна. Түүнчлэн Ганцмод боомтоор нэвтэрч буй Монголын нүүрс тээврийн автомашины тоо 600 хүрээд байгаа аж. Энэ нь өмнөх долоо хоногийн дүнгээс 33 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна дээрх хугацаанд 225 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 32.7 мянган тонн буюу 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Эх сурвалж: http://bloombergtv.mn /Б.Батцэцэг/

Check Also

МАРКШЕЙДЕР АЖИЛД АВНА

Mark Agnor / Shutterstock Хаана: Өмнөговь аймаг Гурвантэс сум Баян-ундарга уурхай 20/10 ээлжээр байрлан ажиллана …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »