ӨНГӨРӨГЧ ОНД НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН Ч ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРААС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО ӨСӨЛТТЭЙ ГАРЧЭЭ

2020 оны гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, экспортын 94 хувийг тус тус бүрдүүлжээ.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 онд 11.9 их наяд төгрөгт хүрч, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн шууд орлого 2.9 их наяд төгрөг буюу 24.3 хувийг эзэлж байсан. Харин “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрч өнгөрөгч оны мөн үеэс 12.6 хувиар буурсан ч уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 25.7 хувийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.4 хувийн өсөлттэй гарчээ.    ЭХ СУРВАЛЖ: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Check Also

МАРКШЕЙДЕР АЖИЛД АВНА

Mark Agnor / Shutterstock Хаана: Өмнөговь аймаг Гурвантэс сум Баян-ундарга уурхай 20/10 ээлжээр байрлан ажиллана …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »