SXCOAL: БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ БУУРЧ БАЙНА

БНХАУ-ын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ буурч байгаа нь Монголын коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй байгаа талаар “SXCoal” мэдээллээ. 

“SXCoal”-ийн санал асуулгад хамрагдсан БНХАУ-ын уурхайнууд дахь коксжих нүүрсний нөөц гуравдугаар сарын наймны байдлаар 4.34 сая тонн хүрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дүнгээс 17 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Нөөц өссөнөөр коксжих нүүрсний үнэ буурч эхлээд байна. Монголын түүхий коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын өмнөх үеэс 100-150 юаниар буурч, тонн нь 1020-1050 юань болоод байна. Угаасан коксжих нүүрсний үнэ 1330 юань орчимд тогтворжжээ.

Үүнээс гадна гуравдугаар сарын зургааны өдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 459 автомашин нэвтэрсэн байна. Харин Шивээхүрэн-Сэхэ боомтоор гарсан автомашины тоо 360 хүрчээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Check Also

“Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу Толгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »