ИРЭХ ОНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРЛӨӨ НЭМЭГДҮҮЛНЭ

 Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех Индукцийн аргаар халааж цувих хос шугам үйлдвэрлэлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Тус цех оны эхнээс 11 мянга 200 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ. Мөн цехийн барилгын их засварын ажил хийгдэж байна. “Манай хамт олон  шинэ техник технологи нэвтрүүлсэн, түүнийгээ эзэмшиж суралцсан, цех өнгө үзэмжээ сайжруулсан их бүтээн байгуулалттайгаар ирэх оноо угтаж байна. 2021 оноос бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж 120, 125мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд багтаан гаргаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулна. Цаашид Үйлдвэрийн газрынхаа ган бөөрөнцгийн хэрэглээг 100 хувь хангаж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэж ГБЦ-ийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ ярилаа. 

Т.БАТЧУЛУУН

Check Also

МАРКШЕЙДЕР АЖИЛД АВНА

Mark Agnor / Shutterstock Хаана: Өмнөговь аймаг Гурвантэс сум Баян-ундарга уурхай 20/10 ээлжээр байрлан ажиллана …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »